УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтын хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ.
Тэрбээр энэ талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
О.Баасанхүү 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2016 он хүртэл ажилласан. Үүнээс хойш УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоогүй бөгөөд 2020 онд Ардчилсан намд элссэн юм.
Ийнхүү УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан тэрбээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллахаар болж байна.