Жил бүр нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, борооны ус зайлуулах шугам сүлжээг засварлаж, шинээр барьж байгаа ч бороо орсны дараа Улаанбаатар хотын зарим хэсэгт ус тогтож "Усанбаатар" болдог хэвээр байна.
Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онд нийт 43.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарсан байна. Тухайлбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км, 2025 онд 11 байршилд 16.3 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарчээ. Мөн 2022 оноос он дамжин хэрэгжүүлсэн 1.8 км үерийн даланг барьж, ашиглалтад оруулсан байна.
Харин энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөжээ.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас энэ онд Сэлбэ, Шархад дэд төвийн ажлын хүрээнд хоёр байршилд нийт 7.2 км хөрсний ус зайлуулах шугам сүлжээ угсарна гэв.
Түүнчлэн үер, усны эрсдэлийг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
- Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн усыг хуримтлуулах 21.7 га талбай бүхий, 1.3 сая шоо метрийн багтаамжтай таван шатлалт усан сан байгуулах
- Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 28 байршилд 48 мянган шоо метр лаг, хагшаас цэвэрлэж, үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангах
- Нийслэлийн зургаан дүүргийн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 217 км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 үзлэгийн худгийн лагийг цэвэрлэнэ гэсэн юм.
Ийнхүү жил бүр борооны ус зайлуулах дэд бүтцийг нэмэгдүүлж, шугам сүлжээний хүчин чадлыг сайжруулах ажил хийж байгаа ч хүчтэй аадар борооны дараа нийслэлийн зарим хэсэгт ус тогтож, зам, талбай усанд автах асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.
Гэрэл зургийг: Ж.Отгонбат