Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр "Засгийн газар тодорхой шийдлүүдийг гаргалаа. Ногоон өгөгдлийн төвийг байгуулах хууль эрх зүйн орчныг эцэслэн шийдвэрлэж УИХ-д энэ долоо хоногтоо багтан өргөн барина.
Хиймэл оюун ухаан, крипто өгөгдлийн төв гэх хоёр төвийг байгуулна. Хиймэл оюун ухаанд суурилсан өгөгдлийн төв нь цэвэр эрчим хүчээр ажилладаг.
Харин крипто өгөгдлийн төв цэвэр эрчим хүчний шаардлагагүй нүүрсэн эрчим хүч л хангалттай байдаг.
2014 оноос хойш нүүрсний станцыг санхүүжүүлэхээ больсон, нүүрсийг хийжүүлье гэхээр төсөл нь зардал ихтэй байдаг.
Газар доор байгаа их хэмжээний нөөцийг эрчим хүчний станц барьж хажууд нь өгөгдлийн төвөө барин, эрчим хүчний станцаас гарч буй эрчим хүчийг өгөгдлийн төв авч ашиглаад өгөгдлийг олон улсад экспортлох шийдэл байна.
Монгол улс дэлхийд нөөцөөрөө эхний тавд ордог. Уг нөөцийг ашиглан ногоон өгөгдлийн төвийг хөрөнгө оруулалтыг татах замаар эрчим хүчээ худалдаж орлого олох боломжтой.
Монгол улс гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй гол шалтгаан бидний эрчим хүч зах зээлд хямд борлуулагдах боломжтойд байна.
Хиймэл оюунд түшиглэсэн Дата төв Монгол Улсад байгуулах боломж бүрдээд байна. Бид хямд эрчим хүч, дэд бүтэц, хууль эрх зүйн тогтолцоогоороо хөрөнгө оруулалт татвал эдийн засгаа солонгоруулж чадна
Үүнээс гадна ногоон ухаалаг сургууль, эрчим хүчний стратегийн асуудлыг мөн ярилцаж шийдвэрлэлээ.
2028-2030 онд Монгол улс эрчим хүчний хувьд бүрэн биеэ даасан улс болохоор ажиллаж байна. Ирэх долоо хоногт сайн мэдээ дуулгана гэдэгтээ итгэлтэй байна" гэлээ.