Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгч Ж.Энхжаргаланг албан тушаалын асуудалд холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
АТГ-ын шалгалтаар Ж.Энхжаргалан нь албаны эрх мэдэл, нөлөөг ашиглан зохих тушаал, шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон байна. Мөн үнэлгээний хороо байгуулж, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222.8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж, давуу байдал олгосон үйлдлийг тогтоожээ.
Түүнчлэн өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөс төлүүлж, улсад 42.6 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Мөн өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон зэрэг үйлдэлд холбогдуулан шалгажээ.
Ж.Энхжаргалан нь 2024-2025 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна.