Украин гаралтай, хүнд жингийн боксын дэлхийн аварга асан Владимир Кличко охиныхоо ээж, жүжигчин Хэйден Панеттьерид зориулан сэтгэл хөдлөм гашуудлын үгс нийтэлжээ.
Хэйден бид хоёрын зам салсан ч амьдралын минь чухал хэсэг, охин Каяагийн минь ээж байсан.
Талийгаач Хэйден Панеттьери тэр хоёр 11 настай Каяа хэмээх охинтой бөгөөд Кличко түүнийг нас барсантай холбоотойгоор гүн цочрол, уй гашууд автаад байна гэжээ.
36 настай Хэйден Панеттьери өнгөрсөн ням гарагт АНУ-ын Өмнөд Каролина мужийн Гринвилл хотод нас барсан. Цагдаагийн байгууллагаас түүний үхэлтэй холбоотой гэмт хэргийн шинж тэмдэг болон сэжигтэй нөхцөл байдал илрээгүй гэж мэдээлсэн байна.
Охиндоо би ээжийнх нь тухай байнга хүндэтгэлтэйгээр ярьж, ээж нь ямар хүн байсныг үргэлжид сануулж байх болно.
Панеттьери олон жилийн турш мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэж байсан бөгөөд цагдаагийн дуудлагын аудио бичлэгээс үзэхэд алба хаагчид “зүрх зогссон” гэх дуудлагын дагуу очсон байна. Мөн эмнэлгийн ажилтнууд, хэтрүүлэн хэрэглэлтээс үүдсэн байж болзошгүй нөхцөлд түүнийг сэхээн амьдруулахыг оролдсон талаар мэдээлжээ.
Гринвилл мужийн шүүх эмнэлгийн байгууллагаас зүрх нь зогссон эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд задлан шинжилгээгээр гэмтэл бэртлийн шинж тэмдэг илрээгүй гэж мэдээлсэн ч нас барсан шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.
Кличко “Тэр минь энэ хорвоог дэндүү эрт орхилоо. Хэйден бид хоёрын зам салсан ч амьдралын минь чухал хэсэг, охин Каяагийн минь ээж байсан.
Тэр асар их авьяас чадвараараа гайхалтай карьераа бүтээсэн. Үүний зэрэгцээ асар их дарамт шаарддаг энэхүү салбарын бараан талуудтай ч тэмцэж ирсэн. Бидний хамт өнгөрүүлсэн цаг хугацаа, бидний амьдралд эзэлж байсан байр суурийг юу ч үгүй хийж чадахгүй. Охиндоо би ээжийнх нь тухай байнга хүндэтгэлтэйгээр ярьж, ээж нь ямар хүн байсныг үргэлжид сануулж байх болно. Хэйден шиг залуу, авьяаслаг хүмүүс энэ хорвоог ингэж эрт орхих ёсгүй юм. Энэ маш хүнд цаг үед манай гэр бүлийн мэдрэмж, хувийн орон зайг хүндэтгэхийг хүн бүрээс хүсэж байна. Одоогоор хэлэх зүйл минь энэ” гэжээ.
Эцэст нь Кличко гэр бүлд нь эмгэнэл илэрхийлж, дэмжлэг үзүүлж буй бүх хүнд талархаад “Тайван нойрс доо, Хэйден. Мөнхийн амар амгаланг олох болтугай” хэмээн бичжээ.

Эх сурвалж: BBC