Өнөөдрийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18 мянган хүүхэд бүртгүүлээд байна.
2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 17-28-ны хооронд “Е-Mongolia” системээр бүртгэнэ. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 38 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна.
2020 онд төрсөн хүүхдүүдийг л нэгдүгээр ангид бүртгэж байна. Таван настай буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд цахимаар бүртгэхгүй, хамран сургах тойргийн сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэх аж.
Харин эцэг эх асран хамгаалагчид цахим бүртгэлийн систем ашиглах боломжгүй бол өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой.
Хүүхдийн оршин суугаа хаягийн мэдээлэлд үндэслэн сургуулийн хуваарилалт хийгдэж байна. Тиймээс хаягийн шилжилт хөдөлгөөнөө энэ сарын 24-ний 17:00 цагаас өмнө хийсэн байх шаардлагатай.