Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хөрөнгөнд нь халдаж, шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн.
Улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байсан юм. Тэгвэл Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Тэмцэгч гэх Г.Солонго гэж хэн бэ?
Галсандоржийн Солонго 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшиж байсан. Үнэн ба зөв намын гишүүн. 2023 онд нийт хөрөнгөө 508 сая төгрөг гэж мэдүүлсэн. Үүнд:
- Өөрийн орлого: 105 сая
- Гэр бүлийн орлого: 3 сая 600 мянга
- Тээврийн хэрэгсэл: 130 сая
- Мал аж, ахуй: 49 сая
- Газар: 20 сая
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлс: 193 сая төгрөг гэж мэдүүлж байсан юм.
Мөн 2020 оны нийслэлийн Багахангай дүүргийн нэгдүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, 318 хүний санал авсан байна.
Г.Солонго Үнэн ба зөв намын "2025 оны шилдэг" гишүүнээр шалгарч байжээ.
Энэ оны хоёрдугаар сард иргэн Г.Солонгыг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан зэрэг хэргээр шалгаж, прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлж байв.