Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тодруулбал, нийслэлийн түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хотыг бий болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна.
Нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлаж, нийслэл хотын зүгээс үндсэн таван чиглэлээр мэдээлэл хүргэж байгаа юм.

Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хотууд болон тусгай бүсүүдийн төлөвлөлтийг танилцуулж байна.
- Дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж, авто замыг өргөтгөх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй цогц төслүүд,
- Нийслэлийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ногоон эрчим хүчний төслүүд болон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн талаар мэдээллүүд,
- Нийслэлийн дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломж,
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг нээлттэй дэлгэн, танилцуулж байна.
Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдтэй танилцаж, хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцохыг урьж байна. Энэхүү олон улсын хурал нь Улаанбаатар хотыг илүү аюулгүй, амар амгалан, ногоон хот болгон хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах томоохон боломж болж байна” гэлээ.