Их Британи улс Украиныг дроноор хангаж хурцадмал нөхцөл байдлыг үүсгэсэн гэж ОХУ үзэж байна. Учир нь Украины ашиглаж буй дроныг Их Британи улсад үйлдвэрлэсэн байжээ.
ОХУ-аас Их Британи улсад суух Элчин сайдын яамны төлөөллөөс “Тэд террорист халдлагын хамсаатнууд шиг аашилж байна. Лондоны үйлдлүүд гарцаагүй үр дагавар дагуулах болно, бид хариуг нь барина” гэж мэдэгджээ.
Харин Их Британийн Батлан хамгаалах яамны эх сурвалж “Бид Украин улстай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ. Орос улс түрэмгийллийн эсрэг хийсэн энэхүү шийдвэрт эргэлзэх хэрэггүй. Путиний хууль бус халдлагыг зогсоохын тулд Украинд хэрэгцээт төхөөрөмжөөр хангаж дэмжинэ” гэжээ.
Өнгөрсөн шөнө ОХУ болон Украин ахин харилцан цохилт явуулсан. Британи компанийн үйлдвэрлэсэн дроныг ашигласан ч тэд Оросын талд цохилт өгч чадсан эсэх нь тодорхойгүй байна.
Украин Оросын томоохон бараа бүтээгдэхүүний агуулах төвүүдийг онилж долоо орчмыг нь оножээ.
Оросын эрх баригчид өнгөрсөн шөнийн халдлагад 620 гаруй дрон Москва хотын ойролцоо бүсүүд рүү чиглэсэн талаар дурдав. Тэд 180 дроныг устгасан ч энгийн ард иргэд бэртжээ.
Эх сурвалж: BBC