Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний долоон сарын үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-оос танилцууллаа.
Энэ үеэр гадаад худалдааны тоо баримтыг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан мэдээлсэн юм.
Манай улс энэ оны эхний 7 сарын хугацаанд 153 улстай гадаад худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 7.2 тэрбум доллар эзэлж байна.
Импортын хувьд өмнөх оноос 14 хувиар өсжээ. Үүнд хамгийн ихээр нөлөөлсөн бүтээгдэхүүн дизель түлш гэв. Дизель түлш өмнөх оны мөн үеэс 344 сая ам.доллароор буюу 48 хувиар өссөн байна. Харин автобензин 58 сая ам.доллар буюу 17 хувиар өсжээ.
Суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 20 хувиар буюу 155 сая ам.доллароор буурсан байна. Гадаад худалдааны тэмцэл энэ оны эхний долон сарын байдлаар 5.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.