Монгол Улсын нийт хүн амын 28.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, газрын доройтол зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тэдгээр залуусын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, технологийн ур чадвар, оролцоог нэмэгдүүлэх чухал байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан "Youth Forum"-ын үеэр хэллээ.
Өнөөдөр (2026.08.18) COP17 хурлын хоёр дахь өдөр үргэлжилж, залуусын оролцоог дэмжих зорилгоор "Youth Forum" арга хэмжээ нээлтээ хийжээ.

Тухайлбал, “Залуу малчдын хөтөлбөр”-ийн хүрээнд говийн бүсийн залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд мал аж ахуйгаа тогтвортой эрхлэхэд шаардлагатай мэдлэг, шинэ технологи, арга хэрэгслүүдтэй танилцаж, өөрсдийн туршлага болон орон нутагт тулгамдаж буй асуудлаа хуваалцлаа.
Мөн Монгол, Япон, Энэтхэгийн залуучуудыг хамруулсан инновацын хөтөлбөрөөр байгаль орчин, хөдөө аж ахуй, орон нутгийн асуудалд технологид суурилсан шийдэл боловсруулж, туршилтын загварууд бий болгожээ.
Үүний зэрэгцээ COP17-ыг угтан хэрэгжүүлсэн “Silk Road Caravan” олон улсын санаачилга долоон улсыг дамжин Монгол Улсад төгсгөлөө хийжээ. Төслийн хүрээнд олон орны малчид, залуучууд, судлаачид, уран бүтээлчид Монголын говь, хангай, тал хээрийн нутгаар аялж, газар, бэлчээр, ус, малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэгтэй газар дээр нь танилцан, туршлага, санал, шийдлээ хуваалцсан юм.

Эдгээр үйл ажиллагааны хүрээнд бий болсон мэдлэг, туршлага, хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, технологийн компани, хөгжлийн түншүүдтэй хамтран “Бэлчээрийн тогтвортой байдалд залуучуудын оролцоог дэмжих санаачилга” (Youth Rangelands & Resilience Initiative – YRRI)-ыг эхлүүлж байна.
YRRI нь залуу малчид, хөдөө орон нутгийн залуучууд, судлаачид, оюутнууд, инженерүүд, стартапуудыг нэгтгэн газар, бэлчээрийн асуудлаар мэдлэг, туршлага солилцох, шинэ санаа, шийдэл хамтран боловсруулах, бодит нөхцөлд турших боломж бүрдүүлэх зорилготой.
Санаачилгыг дараах дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
- Залуу малчид, орон нутгийн залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх;
- Залуучуудын шинэ санаа, инновацыг дэмжиж, бодит нөхцөлд туршин, үр дүнтэй шийдлүүдийг санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбох;
- Булган аймаг дахь ШУА-ийн Бэлчээрийн нөхөн сэргээлтийн судалгааны төвийг түшиглэн малчдын туршлага, шинжлэх ухаан, шинэ технологийг хослуулсан шийдлүүдийг турших;
-
Монголын залуучуудыг бусад орны залуу малчид, судлаачид, шинийг санаачлагчидтай холбож, хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцоог өргөжүүлэх.
Монгол Улсад эхэлж буй энэхүү санаачилгын үр дүнтэй шийдэл, сайн туршлагыг цаашид бусад улс оронтой хуваалцаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьжээ.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам