Монголын алдарт Хурд, Харанга хамтлаг болон Ардын жүжигчин Б.Сарантуяа, гавьяат жүжигчин С.Наран нар хамтран "All in Hit" тоглолтыг наймдугаар сарын 22-ны өдөр Social pay паркт зохион байгуулагдана. Тэд өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал хийж байна.
Хурд хамтлагийн дуучин С.Отгонбаяр “Бид нэгдэж нэг том тоглолт хийнэ гэх нь маш их хурд хүч хөдөлмөр орсон. Бүх хамтлаг дуучид нийлээд ямар дуу дуулах вэ гэдэг нь их сонирхолтой байгаа болов уу гэж бодож байна. Тайзыг угсарч, хөгжмийг дуугаргаж буй нийт техникийн алба хаагчдадаа баярлалаа. Амьд хөгжмийн нүргээн доор хамтлаг дуучдаараа цугларч буйд талархалтай байна" гэж хэвлэлийн бага үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Сарантуяа "Омогшил, бахархал, хайр төрүүлсэн тоглолт болно. Дуучин П.Адарсүрэн гуайн "Намрын өнгө" дууг Хурд, Харанга хамтлаг болон С.Наран бид дөрөв хамтран дуулсан. Аав минь бага байхад тус дууг их шимтэн сонсдог байсан. Одоо аавын үргэлжлэл болсон би дуулах болсондоо маш их баяртай байна" гэлээ.