“Нартай сургууль” төсөл ерөнхий боловсролын 61-р сургуульд амжилттай хэрэгжлээ. Уг төсөл нь дэд бүтцэд бүрэн холбогдоогүй, гэр хорооллын сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулах зорилготой.
Тодруулбал, Ерөнхий боловсролын 61-р сургууль сэргээгдэх эрчим хүчийг сургалтын байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн Чингэлтэй дүүргийн гурав дахь жишиг сургууль болж байна.
Тус сургууль 1000 орчим сурагчтай, төвлөрсөн инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй. Иймээс өвлийн нөхцөлд сургуулийн зарим ангийг цахилгаан халаагчаар халаадаг. Үүнээс шалтгаалан цахилгааны зардалд сард 13–15 сая төгрөг зарцуулдаг байв.
Төслийн хүрээнд нийт 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хосолсон систем суурилуулсан байна. Ингэснээр төвлөрсөн дэд бүтцэд холбогдохыг хүлээлгүйгээр сургуулийн эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, урсгал зардлыг бууруулах боломжтой.
-163421-199563807120260817163431.jpeg)
Төслийг санаачлагчдын нэг эрчим хүчний мэргэжилтэн Д.Оюундарь “Энэ төслийг санаачилсан таван эмэгтэй бүгд өөр өөр салбарын хүмүүс. Банк санхүү, эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг тус тусын чиглэлээр Австралид боловсрол эзэмшсэн. Бид Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр (WLP)-өөр дамжуулан үр өгөөжтэй төсөл эхлүүлэхийг зорьсон. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл хэрэгжүүлье гэсэн шийдсэн нь энэхүү Нартай сургууль төсөл юм.
Америкт гурван сургууль тутмын нэг нь нарны эрчих хүч рүү шилжсэн.
Америкт гурван сургууль тутмын нэг нь нарны эрчих хүч рүү шилжсэн. Нарны эрчим хүч рүү шилжих эсэх нь зай талбайгаас шалтгаална. Манай сургуулиуд нарны эрчим хүч рүү шилжих нь одоогийн техник технологи, зохицуулалтын орчинд бүрэн боломжтой.
Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь цэвэр эрчим хүчинд шилжиж буй асуудал биш. Эрчим хүчний найдвартай байдлаа хангах сайн шийдэл юм. 61-р сургуулийн хувьд нарны хавтан, батарей, төвийн сүлжээ хосолсон системтэй. Тог тасарвал эрчим хүчний чухал хэрэгцээг 2-3 цагийн турш сэргээгдэх эх үүсвэрээсээ хангах боломжтой. Ингэснээр тог тасарсан ч сургуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй” гэсэн юм.
-163519-28022363420260817163530.jpeg)
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Бид өнгөрсөн онд 49-р сургуулийг нарны эрчим хүчний сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлсэн. Дараагийнх нь 61-р сургууль боллоо. Ингэснээр дүүргийн болон сургуулийн төсвийг хэмнэнэ. "Нартай сургууль" төсөл нь Засгийн газрын дэвшүүлж буй “Ногоон сургууль” бодлогын хүрээнд бодит жишээ болж, цаашид бусад сургууль сэргээгдэх эрчим хүч рүү шилжих эхлэлийг тавилаа.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд суурилуулснаас гадна сургуулийн гадна, дотоод орчны аюулгүй байдлыг ч сайжрууллаа. Манай дүүргийн 57-р сургууль жишиг болж, ажил үргэлжилж байна. Бид есдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ.
Эрчим хүчний ногоон шилжилтийг хэрэгжүүлэхэд дүрэм журам, хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаа асуудал болдог. Иймд Чингэлтэй дүүргийг ногоон сэндбокс бүс гэж зарлан, энэ орчинд төрөл бүрийн зүйл турших боломжтой болсон. Өнгөрсөн онд бид дүүргийн 4000 гаруй айлыг дулаалсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 100 орчим айлд нарны хавтан, халаагуур суурилууллаа” гэв.
Чингэлтэй дүүрэг төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дулаан, цахилгааны зардалд жилд 8–9 тэрбум төгрөг зарцуулдаг. “Нартай сургууль” төсөл нь нэг сургуулийн эрчим хүчний зардлыг жилд 17-18 сая төгрөгөөр бууруулж, хэмнэсэн мөнгөөрөө сургалтын чанарыг сайжруулах боломж бүрдүүлэх ач холбогдолтой.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капур “Австрали Улс нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Үүний хүрээнд Ерөнхий боловсролын 61-р сургуульд “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлж буйд маш их баяртай байна.
Австралийн Засгийн газраас санхүүжилттэй “Australia Awards - Women’s Leadership Program” болон Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Women’s Climate Resilience” хөтөлбөрүүдийн хүрээнд бусад дэмжигч, санхүүжүүлэгч нарын хамтаар энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Манай хоёр орон цэлмэг тэнгэр, хуурай цаг агаар зэрэг уур амьсгалын ижил төстэй давуу талтай тул сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглаж, харилцан туршлага хуваалцах нь өндөр үр өгөөжтэй юм” гэлээ.
61-р сургууль сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч боллоо.
“Нартай сургууль” төслийг Чингэлтэй дүүрэг, Австралийн Элчин сайдын яам, Азийн сан, Зориг сангийн дэмжлэгтэйгээр “Энх Орчлон Хөгжил” ТББ, Women Leadership хөтөлбөрийн оролцогчид, Prime Solar компанитай хамтран хэрэгжүүлжээ.
Үүний үр дүнд 61-р сургууль сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч боллоо. Тус сургууль илүүдэл эрчим хүч үйлдвэрлэсэн тохиолдолд уг эрчим хүчийг төвийн цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлж, нэмэлт орлого олох боломжтой.
Цаашид төслийн үр дүн, туршлагад үндэслэн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй бусад сургууль, цэцэрлэгүүдэд уг загварыг үе шаттайгаар нэвтрүүлэх боломжтой.