ОХУ-ын арми Украины нутаг дэвсгэрт шөнийн турш дрон, пуужингийн цохилт өгсний улмаас дор хаяж таван хүн амиа алдсан байна.
Энэ үеэр хоёр тал харилцан дрон болон пуужингийн цохилт үргэлжлүүлжээ.
Харилцан цохилт өгөх нь эрчимжиж, дайны хүрээ улам өргөжиж байна.
Украины албаныхны мэдээлснээр тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн ОХУ-ын харвасан гурван пуужин болон 100 орчим дроныг устгасан байна.
ОХУ-ын цохилтын улмаас Украины хэд хэдэн бүсэд хүний амь эрсдэж, барилга байгууламж болон дэд бүтцэд хохирол учирчээ.
Үүний зэрэгцээ Украин ОХУ-ын нутаг дэвсгэрт томоохон хэмжээний дроны цохилт хийсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам 822 Украины дроныг устгасан гэж мэдээлсэн бол Москва орчмын эрх баригчид нийслэл рүү 600 орчим дрон чиглэсэн гэж мэдэгджээ.
Мөн Москва орчмын Подольск хотод Украины дроны цохилтын улмаас Wildberries компанийн агуулахад томоохон гал гарч, нэг хүн амиа алдсан бол Ростов болон бусад бүсэд мөн хүний амь нас хохирсон байна.
Ийнхүү фронтын шугамд байлдааны нөхцөл харьцангуй тогтвортой байгаа ч хоёр улс алсын тусгалтай дрон, пуужингаар харилцан цохилт өгөх нь эрчимжиж, дайны хүрээ улам өргөжиж байна.
Эх сурвалж: Reuters