"Покет ББСБ" ХХК олон улсад нэр хүндтэй, байгууллагын соёлын дэлхийн стандартыг тодорхойлогч "Great Place to Work" байгууллагаас "Ажиллахад хамгийн таатай байгууллага" (Certified Great Place to Work) батламжийг албан ёсоор гардан авлаа.
Энэхүү амжилт нь Монголын финтек болон ББСБ-ын салбарт анхдагч тохиолдол болж буйгаараа онцлог бөгөөд "Покет ББСБ" ХХК энэхүү амжилтаараа Монголын финтек болон ББСБ-ын салбарт тэргүүлэгч гэдгээ ахин баталж байна.

"Great Place to Work" институт нь Итгэлцэл, Хүндлэл, Шударга байдал, Бахархал, Нөхөрлөл гэсэн 5 тулгуур үзүүлэлтээр ажилтнуудын байгууллагадаа итгэх итгэл, ажлын байрны эрүүл орчин, манлайлал болон багийн ажиллагааны соёлыг олон улсын нэгдсэн аргачлалаар хараат бусаар үнэлж, баталгаажуулдаг дэлхийн хэмжээний судалгааны байгууллага бөгөөд "Покет ББСБ" ХХК нь уг судалгааны бүх шалгуур болзлыг бүрэн хангаж, ажлын орчин, манлайлал, хүний нөөцийн бодлогын хувьд Олон Улсын жишиг бүхий байгууллага гэдгээ батлан харуулж, 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталгаажуулалтын батламжаа ийнхүү гардан авчээ.

"Покет ББСБ" ХХК нь хариуцлагатай, ухаалаг санхүүгийн хэрэглээг технологийн дэвшилтэт шийдлээр олон нийтэд хүргэхийн сацуу байгууллагынхаа гол цөм болсон ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, тэдэндээ ажиллах хамгийн таатай орчныг бүрдүүлэхэд тогтмол анхаарч ирсэн нь энэхүү олон улсын үнэлгээг гардан авах суурь үзүүлэлт болсон байна.
“Технологийн хурдацтай салбарт инновац нэвтрүүлж, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэхийн үндэс нь сэтгэл ханамжтай, хөгжих боломжоор хангагдсан ажилтнууд байдаг. Бид энэхүү олон улсын стандартын батламжийг гардан авсан нь зөвхөн манай багийн бахархал төдийгүй, цаашид хүний нөөцийн салбарт шинэ стандарт тогтоон ажиллах урам зориг өгч байна.”
Покет ББСБ ХХК, Хүний нөөц хөгжлийн газрын захирал: Э.Аззаяа
Pocket аппликейшний хамт олон энэхүү түүхэн амжилтын гол цөм болсон нийт ажилтнууддаа болон тэдэнд итгэл хүлээлгэдэг үнэнч харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийллээ.
Санхүүгийн цогц платформ.
Веб хуудас: https://www.zangia.mn/company/Invescore-Wallet-NBFI-LLC
Linkedin: https://www.linkedin.com/company/104915905/admin/page-posts/published/
Апп татах холбоос: http://onelink.to/7m6uwx
Лавлах утас: 1900-1188