Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал КОП17 эхлэхэд хоёр хоног үлдлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяраар ахлуулсан ажлын хэсэг КОП17 хурлын үеэрх зохион байгуулалтыг хэрхэн төлөвлөсөн талаар болон зочид, төлөөлөгч, иргэд аль бүсүүдэд хэрхэн зорчих талаарх мэдээллийг өглөө.
Ногоон бүсэд 42 мянга гаруй хүн оролцохоор төлөвлөжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ эхлэхэд хоёр хоног үлдээд байна. Хурлын хүрээнд иргэдэд зориулсан ногоон бүсэд нийт 481 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, 42 мянга орчим хүн оролцох тооцоо гаргажээ.
Ногоон бүсийн зохион байгуулалтын талаар НХТ судалгааны институтийн ерөнхий инженер, COP17-ын Ногоон бүсийн хариуцсан дэд хорооны нарийн бичгийн дарга Лхагвасүрэн мэдээлэхдээ, нийслэлээс үндэсний оролцогчдод үнэ төлбөргүй үйлчлэх талбайн бүтээн байгуулалтыг хийж дуусгасан гэв.
Ногоон бүсэд нийт долоон барилга байгууламж барьсан бөгөөд үүнд 4000 ам метр талбай бүхий дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнгийн танхим багтаж байна. Тус хэсэгт нийт 39 аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулна.
Мөн 1500 ам метр талбай бүхий шинжлэх ухааны павильонд хоёр том хурлын заал болон олон нийтийн, хамтын ажиллагааны зориулалттай талбай байгуулжээ. Энд байгаль орчны чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид илтгэл тавих юм.
1700 ам метр талбай бүхий өөр нэг үзэсгэлэнгийн павильонд иргэний нийгмийн байгууллага, яам, агентлагуудын байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулна.
Түүнчлэн ногоон бүсийн төв хэсэгт 12 хоногийн турш урлаг, соёлын арга хэмжээ болон илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах үндсэн тайз байрлаж байна. Монгол Улсын биет болон биет бус соёлын өвийг танилцуулах гурван гэр, кино үзүүлэх зориулалттай гэрийг мөн байгуулжээ.
Ногоон бүс цэнхэр бүсээс тав дахин их ачаалалтай байна
COP17-ын нарийн бичгийн дарга Эрдэнэцолмонгийн мэдээлснээр, цэнхэр бүс нь талуудын бага хурлын үндсэн гэрээ, хэлэлцээрүүд явагддаг хаалттай бүс бөгөөд ойролцоогоор 17 мянган оролцогч хүлээн авахаар төлөвлөжээ.
Харин ногоон бүс нь иргэдэд зориулсан нээлттэй талбай бөгөөд 42 мянга орчим хүн оролцох тооцоотой байгаа аж. Тиймээс ногоон бүсийн ачаалал цэнхэр бүсээс ойролцоогоор тав дахин их байх төлөвтэй байна.
Ногоон бүсэд нийт 481 арга хэмжээ, 180 төсөл танилцуулга, 110 хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээрт Монголын 81 эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, 272 иргэний нийгмийн байгууллага оролцох бөгөөд 60 гаруй улсын төлөөлөл ирж оролцоно. Нийт 1500 орчим илтгэл, мэдээлэл тавигдах аж.
Ногоон бүсийн гол зорилгын нэг нь Монголын уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёл, байгаль хамгааллын уламжлалт мэдлэг, түүх, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах юм.
Мөн 21 аймаг өөрсдийн шилдэг туршлага, төсөл хөтөлбөр, соёл урлагийн арга хэмжээг танилцуулна. Ялангуяа орон нутгийн иргэд, малчдын дуу хоолойг сонсох нээлттэй талбар бүрдүүлж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Монгол иргэд ногоон бүсэд шууд нэвтрэх боломжтой
Ногоон бүс нь Монгол Улсын иргэдэд нээлттэй бөгөөд урьдчилан бүртгүүлэхээс гадна газар дээр нь очиж иргэний үнэмлэх болон E-Mongolia ашиглан бүртгүүлж нэвтрэх боломжтой аж.
Харин гадаадын оролцогчид COP17-ын албан ёсны цахим хуудсаар урьдчилан бүртгүүлж, QR код авсны дараа нэвтрэх эрхтэй байна.
Ногоон бүсэд очих иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалгаар бус, арын зогсоолын хэсгээс явж буй гольф картаар зорчих зохицуулалттай. Нийт 39 гольф карт ажиллаж, нэг дор 500 орчим хүн тээвэрлэх хүчин чадалтай байна.
Зохион байгуулагчдын тооцоолсноор ногоон бүсэд нэг цагт 1500, өдөрт 6000 орчим хүн зорчих бөгөөд нийтдээ 40 гаруй мянган хүн оролцох төлөвтэй байна.
Иргэд дуу хоолойгоо ногоон бүсийн тайзнаас илэрхийлнэ
Ногоон бүсэд тодорхой зохицуулалтын хүрээнд олон нийтийн арга хэмжээ, дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг олгож байгаа аж.
Харин цэнхэр, ногоон бүсийг холбосон гарцын орчимд жагсаал, цуглаан болон хөдөлгөөн зохион байгуулах боломжгүй. Үүний оронд ногоон бүсийн үндсэн тайзан дээр “Open Week” хэлбэрийн талбар ажиллуулж, иргэд, байгууллагууд байр суурь, санал бодлоо илэрхийлэх боломжтой гэж зохион байгуулагчид мэдээлэв.
Ногоон бүсэд зургаан киноны нээлт болно
Ногоон бүсийн хөтөлбөрт соёл, урлагийн арга хэмжээнүүд чухал байр суурь эзэлж байна. Монголын бараг бүх театр, уран бүтээлчид сэдэвчилсэн өдрүүдийн хүрээнд тоглолт, урлагийн арга хэмжээ зохион байгуулна.
Мөн олон улсын гурван, дотоодын гурван буюу нийт зургаан киноны нээлт хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна “Кино гэр”-т өмнө нь бэлтгэгдсэн нэвтрүүлэг, контентуудыг олон нийтэд толилуулна.
Хөтөлбөрийг аппликэйшн болон цахим хуудсаар харах боломжтой
COP17-ын хөтөлбөрийг олон нийтэд хүргэх зорилгоор гар утасны аппликэйшн болон цахим платформуудыг ажиллуулж байна.
"COP17" аппликэйшнд Монгол болон англи хэлээр бүх илтгэгчийн мэдээлэл, арга хэмжээний цаг, танхим, хөтөлбөрийг байршуулсан байна. Хэрэглэгч өөрийн сонирхсон сэдвээр хайлт хийж, тухайн сэдэвтэй холбоотой ямар арга хэмжээ, аль танхимд, хэдэн цагт болохыг харах боломжтой.
Мөн олон улсын оролцогч, илтгэгчдэд зориулсан "Brila" аппликэйшн ажиллаж байгаа бөгөөд үүнд спикерүүдийн мэдээлэл, төсөл, хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг багтаажээ.
Цэнхэр бүсээс ногоон бүс рүү нэвтрэх гарц нээлттэй байх бөгөөд харин ногоон бүсээс цэнхэр бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрэх боломжгүй байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр ногоон бүсийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт 100 хувь дууссан бөгөөд одоо оролцогч байгууллагууд павильон доторх тохижилт, баннер, сурталчилгааны ажлаа хийж байгаа аж.