gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Билл Гэйтстэй уулзсан мэт зургийг AI-аар хийж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

Монголын баримт шалгах төв
Нийгэм
2026-08-13
Twitter logo

Ерөнхий агуулга
“Дэлхийн тэрбумтан Билл Гейтс аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыстай уулзаад: Би Баян-Өлгийд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Монгол Улсынхаа баруун хязгаарыг хөгжүүлэхийн төлөө Баян-Өлгийчүүд ээ, та нар ч бас хичээгээрэй гэж захисан гэнэ лээ” гэсэн тайлбартай пост  нийтэлжээ.
Баримт шалгалтын үр дүн
Хиймэл оюунаар бүтээсэн, хуурамч зураг ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна. Баян-Өлгий аймгийн албан ёсны мэдээлэлд Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай хөндсөн гэх мэдээ байхгүй.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 08 дугаар сарын 12-нд Jenisbek Karimkhan нэртэй хаягаас “Дэлхийн тэрбумтан Билл Гейтс аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыстай уулзаад: Би Баян-Өлгийд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Монгол Улсынхаа баруун хязгаарыг хөгжүүлэхийн төлөө Баян-Өлгийчүүд ээ, та нар ч бас хичээгээрэй гэж захисан гэнэ лээ” гэсэн тайлбартай пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг пост 1,200 гаруй реакц, 0 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 233 удаа цааш түгээгдсэн байна.  

FACTCHECK:

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн болон засвар оруулсан зураг, бичлэг шалгадаг hivemoderation хэрэглүүрээр шалгахад 65.3% хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Цаашлаад хиймэл оюунаар бүтээсэн контентыг таних sightengine хэрэглүүрийг ашиглахад 99%-тай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Шалгасан мэдээлэлд “…аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыстай уулзаад…” гэсэн байгаа учир Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Facebook хуудас руу орж, албан ёсны мэдээлэл оруулсан эсэхийг шалгалаа.

Ингэхэд 2026 оны 07 дугаар сарын 14-нд тус хуудаснаас “НҮБ-ын Суурин зохицуулагч Яав Ван Хиердэн Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов” гэсэн тайлбартай пост оруулж байжээ.

Хиймэл оюун ухаанаар засварласан зураг болон “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” Facebook хуудаснаас 2026 оны 07 дугаар сарын 14-нд нийтэлсэн зургийг доор харьцуулж харууллаа.

Баян-Өлгий аймгийн албан ёсны мэдээлэлд Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай хөндсөн гэх мэдээ байхгүй байна.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Алданыш Бегарыс гэх хүний Facebook хаяг руу орж үзэхэд Билл Гэйтстэй уулзсан талаар ямар ч мэдээлэл оруулаагүй байна. Мөн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын албан ёсны Facebook хаягт ч энэ талаар мэдэгдэл байхгүй байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Facebook хуудас болон албан ёсны “bayan-olgii.gov.mn” сайтад Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл байхгүй байна.

Дүгнээд хэлбэл, хиймэл оюунаар бүтээсэн, хуурамч зураг ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан