"Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд" номын нээлт өнөөдөр Гадаад харилцааны яамд боллоо.
Тус номыг БНТУ-ын монголч эрдэмтэн Өзйетгин Айше Мелек, Кемалоглу Илиас нар эмхэтгэн хэвлүүлсэн юм. Тэд мөн “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд оролцож буй. Уг номыг Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консул, доктор, түүхч Д.Анхбаяр монгол хэлнээ орчуулжээ.

"ӨНГӨРСӨН ҮЕИЙН БАРИМТЫГ СУДЛАХ НЬ ӨНӨӨГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ҮНДЭС БОЛНО"

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилий ойд зориулан ГХЯ-наас эрхлэн нийтэлж буй тус бүтээлийг танилцуулах ёслолын арга хэмжээг нээж ГХЯ-ны ТНБД Л.Мөнхтүшиг хэлсэн үгэндээ "Өнгөрсөн үеийн баримтыг судлах нь түүхээ алдаршуулахын нэр биш, харин өнөөгийн олон улсын харилцааны үндэс болсон хууль ёс, хэлэлцээ, элчийн халдашгүй байдал, төрийн амлалт, харилцан итгэлцэл хэрхэн төлөвшсөнийг бодит баримтаар танин мэдэх үйлс юм.
Монголын түүх бол монгол үндэстний ой санамж, төрт ёсны дархлаа, ирээдүйн чиг баримжаа. Тиймээс хадгалагдан үлдсэн баримт сэлтийг сурвалжлан илрүүлэх, эх хэлээрээ уншин судлах боломжийг бүрдүүлэх нь үндэсний хэмжээний чухал зүйл юм. "Зүчийн улсын зарлиг, албан бичиг" бүтээлээс шинэ судалгааны асуудлууд төрж, залуу эрдэмтдийн сонирхол сэргэж, Монголын төрт эрх зүй дипломат харилцааны түүхийг дэлхийн түүхийн өргөн хүрээнд шинээр харах олон ажил эхэлнэ гэдэгт бид итгэлтэй байна" гэлээ.
"ОДООГООР ОЛДООД БУЙ 31 ЗАРЛИГИЙН ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ УГ НОМД БАГТСАН"

Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консул, доктор, түүхч Д.Анхбаяр “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” ном маань судалгааны бүтээл гэхээсээ илүүтэй нэг шинэ сурвалжийг Монголын эзэнт гүрний түүхийг судалгаанд монгол хэлээр нийтлэн түгээж буй хэрэг юм.
Их Монголын Юань улс, Ил Хаант улс, Цагаадайн улсын зарлиг, баримт бичгүүд ийм байдлаар эмхэтгэгдэн гарвал Монголын Эзэнт гүрний дипломатын түүхэн үндсэн албан баримтууд бүрэн цугларна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл дэлхийн олон улсын архив, номын санд байгаа 31 зарлигийн товч тодорхойлолт, тухайн хэл дээрх галигаар, монгол орчуулгыг хавсаргахаас гадна эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглаж болохуйц юм.Зарим чухал буюу хааны улаан, алтан тамгатай зарлигийн зургийг хавсаргаж оруулснаараа онцлог.
Энэ зарлигууд нийт таван хэл дээр буюу цагаадай хэл, орос хэл, итали хэл, латин хэлнээ нийтлэгдсэн. Энэхүү бүтээлээс Монголын Эзэнт Гүрний үеийн зарлиг, дипломат албан бичгийн соёлын бүтэцтэй танилцах, ямар улсын хаанд ямар хэлээр бичиж, ямар хэл хэрэглэж байсан зэрэг нарийн зүйлсийг мэдэж болохоос гадна орчуулгын ямар стандарттай байв зэргийг харах боломжтой маш чухал ач холбогдолтой албан бичгүүд гэсэн үг.

БНТУ-ын монголч эрдэмтэн Өзйетгин Айше Мелек:
Энэхүү ном нь Түрэг, Монгол ард түмний түүхэн уламжлалтай холбоотой чухал түүхийн хэсэг юм. Ийнхүү монгол хэлнээ орчуулагдан, та бүхэнд хүрч буйд баяртай байна. Энэхүү зарлиг бичгүүд нь Зүчийн улс нь олон хэл, олон соёл, олон давхаргатай гэх мэт онцлогоороо дэлхийд өөрсдийн байр сууриа эзэлснийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Зүчийн улс олон улсын харилцаанд өөрсдийн гэсэн хүчирхэг байр суурьтай байсныг харуулж байна. 31 зарлигаас тухайн үеийн төр ёсны уламжлалтай холбоотой маш чухал нэр томьёоны анхдагч эх сурвалж байдлаар гаргахаас гадна Монгол, Түрэгийн төрийн уламжлалыг судлах маш чухал баримт юм гэлээ.
Зүчийн улсаас эхлээд цаашлаад Их Монголын Юань улс, Ил Хаант улс, Цагаадайн улсын зарлиг, баримт бичгүүд ийм байдлаар эмхэтгэгдэн гарвал Монголын Эзэнт гүрний дипломатын түүхэн үндсэн албан баримтууд бүрэн цугларна гэдгийг доктор, түүхч Д.Анхбаяр онцолж байлаа.