Англид элэгний гепатит С вирусийг устгасан анхны орон болохыг зорьж байна. Тэд уг вирусээр өвчилсөн хүмүүсийн 80 хувийг эмчилж, нас баралтын тоог 36 хувиар бууруулжээ. Вирусийн эсрэг бэлдмэл эмийг 8-12 долоо хоног уух нь нийт тохиолдлуудын 95 хувийг эмчилж байна.
Чимээгүй халдвар буюу элэгний С вирус
Гепатит С нь цусаар дамжин халдварлаж, элгийг өвчлүүлдэг вирус юм. Үүнд нүдэнд харагдахааргүй жижиг хэмжээний цус ч хамаарна. Ихэнх тохиолдолд өвчин хүндрэх хүртэл шинж тэмдэг илэрдэггүй. Эмчилгээ хийлгэхгүй бол элгийг өвчлүүлж, хавдар үүсэхэд хүргэдэг.
2015 оноос хойш 100 мянга гаруй хүн уг вирусийн халдварыг авч, эмчлүүлснийг Английн Үндэсний Эрүүл Мэндийн Төв мэдэгджээ. Англид өдгөө гепатит С вирусийн халдвартай 50 мянга гаруй хүн бий.
Үндэсний Эрүүл Мэндийн Төвийн эмч, профессор Франк Своардс "Бид энэхүү халдварт өвчнийг устгаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2030 оны зорилгыг даван биелүүлэхээр ажиллаж байна. Тусламж хэрэгтэй хүн бүхэнд хүрч ажиллана” гэжээ.
Гепатит C-ийн халдвараас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
- Шүдний сойз, сахлын татуурга зэрэг хувийн эд зүйлсээ бусдад дамжуулахгүй байх
- Шивээс болон арьсны цоолборыг шинэ ариутгасан багаж ашиглан зөвшөөрөлтэй, мэргэжлийн хүнээр хийлгэх
- Эрүүл мэндийн, шүдний эмчилгээг зөвхөн зөвшөөрөлтэй, мэргэжлийн хүнээр хийлгэх
- Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
- Гадаад улсад аялах үед эрүүл мэндийн болон шүдний эмчилгээ хийлгэхдээ хянуур байх
- Цустай харьцахдаа бээлий өмсөх
- Тариурыг бусдад хэзээ ч дамжуулахгүй байх
Эх сурвалж: BBC