Хувцас хүнийг илэрхийлдэг бол загвар өмсөгч тухайн бүтээлийг амилуулдаг. Монгол загвар өмсөгчид дэлхийн тавцанд гарч, улс орныхоо нэрийг гаргах нь элбэг болсон. Олон улсын загварын ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүтээж яваа загвар өмсөгч М.Билгүүнзаяатай ажил, мөрөөдөл, мөн салбарынх нь талаар ярилцлаа.
-Би анх есөн настайдаа моделийн агентлагт явж эхэлсэн. Тухайн үед жаахан хүүхэд байсан учраас загварын талаар ойлголт авч чадалгүй сарын дараа агентлагаасаа гарсан юм. Өсвөр насандаа өндөр туранхай охин байв. Багш нар маань сагс, волейболын спортоор хичээллэхийг үргэлж зөвлөнө. Би спортод сонирхолгүй учраас гэрийнхэн загварын агентлагт ахин оруулсан. Түүнээс хойш өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр байна.
Монголд байсан хугацаандаа тайзны алхаа маш сайн сурсан. Ахлах сургуулиа төгсөөд Монголын загварын салбарт ажиллаж үзэлгүй шууд Өмнөд Солонгос руу явсан. Цар тахлын үе байсан учраас эхний хэдэн жил загварын салбарт ажиллаж чадаагүй. Мөн солонгос хэлгүй байсан учраас агентлагт орох бэрхшээлтэй байв.
Ямар ч мэргэжлээр гадаадад ажиллахын тулд виз чухал шаардлагатай. Сурахын хажуугаар ажиллах хуулийн хүрээнд хязгаарлагдмал тул виз өгдөг агентлаг хайсан. Би хууль бусаар ажиллахыг хүсээгүй. Одоо харьяалагддаг агентлаг маань хууль журмынхаа дагуу ажиллах боломжоор хангадагт баярладаг.
АНХНЫ ЗУРАГ АВАЛТ ИХ УРАМ ӨГСӨН
-Ажлын гараагаа Сөүлийн загварын долоо хоногт алхаж эхлүүлсэн. Олон загвар өмсөгчөөс сонгогдох үгээр илэрхийлэмгүй мэдрэмж байв. Европ явж, брендүүдийн сонгон шалгаруулалтад ороход өөр мэдрэмж мэдэрсэн. Загвар өмсөгчийн ажлын гараагаа эхэлсэн тэр мэдрэмж хамгийн нандин санагддаг.
Анхны зураг авалт их урам өгсөн. Би цалингаа хараад итгээгүй.
Хоёр жилийн хугацаанд загварын агентлаг хайхдаа өөртөө итгэлгүй болсон байхад анхны зураг авалт надад их урам өгсөн. Би цалингаа хараад итгээгүй. “Намайг ийм өндрөөр үнэлж ажиллуулах хүмүүс байна” гэж бодсон. Хамгийн үнэ цэнтэй, хайртай дурсамж минь.
Би хүн бүр загвар өмсөх боломжтой гэж боддог. Монголд олны танил, жүжигчин, нөлөө бүхий хүмүүс рекламд тоглох, зураг авалтад орох нь элбэг. Тэд ч загвар өмсөж байгаа л гэсэн үг. Харин “high fashion” буюу өндөр зэрэглэлийн загвар шүүлтүүртэй байх ёстой.

-Анх Монголоос ирсэн гэхээр хүмүүс мэддэггүй байв. Сүүлийн үед БНСУ-д Монгол тренд болж байна. Солонгосчууд Монгол хүмүүс, үзэсгэлэнт байгальд асар их дуртай. Энд загварын салбарын хүмүүстэй танилцахаар анх удаа Монгол хүнтэй уулзаж байна гэдэг. Харин европ загвар өмсөгчид Монгол моделиудтай ажиллаж байснаа хэлдэг.
Гадаад найзуудаасаа Монголын талаар асуухад үзэсгэлэнт байгалиас гадна загварын салбарт амжилттай ажиллаж буй загвар өмсөгчдийг дурддаг. Цөөн хүн амтай ч улсынхаа нэрийг дэлхийд гаргаж буй загвар өмсөгчид маань бахархам.
ЗУРАГ АВАЛТ ДУУСАХ ХҮРТЭЛ "VOGUE KOREA" СЭТГҮҮЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГААДАА ИТГЭЭГҮЙ
-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Германаас Солонгос руу буцаж ирсэн үе байлаа. Герман улс руу туршлага солилцохоор явтал тэндхийн загварын салбарынхан намайг “туранхай” гэж дүгнэсэн. Гэнэт тийм үгс сонсохоор хүн нурмайдаг юм байна лээ. Солонгост ирээд удаагүй байхад нэгдүгээр сарын Vogue Korea-д орох болсноо мэдсэн.
Зураг авалт дуусах хүртэл өөртөө итгээгүй. Баярлахын хажуугаар айдас төрсөн. Ийм том зураг авалтад хангалттай сайн байж чадах талаараа бодсон. Зураг авалтын өдөр очиход "Chanel" брендийн үнэт эдлэлийн зураг авалт байсан. Бүх зүйл албан ёсны зааварчилгатай байсан нь таалагдсан. Багадаа үргэлж хардаг байсан сэтгүүлтэй хамтарч ажилласандаа сэтгэл хангалуун байдаг.
Загвар өмсөгчөөр ажиллахын хамгийн гоё нь олон орны найзуудтай болох.
Загвар өмсөгчөөр ажиллахын хамгийн гоё нь олон орны найзуудтай болох. Хоёр жилийн турш агентлагтайгаа ойр байршилд амьдарсан болохоор гадаад загвар өмсөгчидтэй нөхөрлөж, гадаад хэлээ сайжруулах боломж болсон. Европ руу загвар өмсөхөөр явахад улс болгонд найзууд маань бий.
ХҮН ХУВЦАС ӨМСӨЖ, ХЭРЭГЛЭЖ Л БАЙВАЛ ЗАГВАР ӨМСӨГЧ БАЙСААР БАЙНА
-Би загвар өмсөгчдийг салбарынхаа оргилд байдаг гэж боддоггүй. Хувцас, загварыг бүтээж буй дизайнерууд байгаа учраас бид ажилтай байна. Нөгөө талдаа загвар өмсөгчид оршиж байж тэдний бүтээлийг амилуулах боломжтой. Хүн хувцас өмсөж хэрэглэж л байвал загвар өмсөгч байсаар байна. Дизайнер тухайн загварыг гаргахдаа юу бодож урласан, юуг харуулахыг хүссэнийг хүмүүст толилуулах нь загвар өмсөгчийн үүрэг.
Зарим хүн загвар өмсөгчдийг “Ухаан муутай болохоор л загвар өмсөгч болж байгаа, сурч чадахгүй юмнууд” гэж боддог. Би арван жилдээ онц сурдаг сурагч байсан ч загвар өмсөгч болохыг сонгосон. Ээж маань хийхийг хүссэн бүх зүйлээ хий гээд дэмжсэн. Цахим хаягтаа зураг, бичлэг оруулахад хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээсэн хүн ээж маань байдаг. Тэр миний хамгийн том хөгжөөн дэмжигч.
Хүмүүс загвар өмсөхийг мэргэжил гэж хүлээж авдаггүй.
Миний бодлоор Монголд загвар өмсөгчийг “мисс”-тэй холиод байгаа мэт санагддаг. Хамаатнууд маань намайг жаахан байхад гэрийн мисс гэж дууддаг байлаа. “Би мисс биш шүү дээ” гээд их уурладаг байсан. Хүмүүс загвар өмсөхийг мэргэжил гэж хүлээж авдаггүй.
Загвар өмсөгч, мисс байх нь манай оронд муу нэртэй. Монголын загвар өмсөгчид дэлхийн зах зээлд амжилттай ажиллаж байна. Тиймээс загвар өмсөх нь ажил мэргэжил гэдгийг ойлгоосой гэж хүсдэг дээ.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил, загварын замналд нь амжилт хүсье.