“Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулууныг Ардчилсан намын Намын байгуулалтын бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар томилжээ. Түүнийг “Татар” хамтлагийн дуучин гэдгээр олон нийт мэднэ.
Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага (Менежмент) чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Хэвлэх үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Blue Sky City ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Мөн “Сэрж буй Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засаг, бизнесийн чиглэлээр дагнасан анхны радио суваг болох Business Radio 98.9-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Түүнчлэн 2014 оноос Ардчилсан залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Харин 2020 оноос хойш Ардчилсан намын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны үүрийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн намын хорооны гишүүн, Дүүргийн намын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байсан.

Эх сурвалж: Ардчилсан нам