Өнгөрч буй 7 хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэе.
ИРГЭН Б.ЭНХ-АМГАЛАНГ МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАССАНЫГ, СЭРГЭЭЖЭЭ

Иргэн "Нэг л өглөө сэрэхэд Монгол Улсын иргэн биш гээд улсын бүртгэлээс хасчихсан байна" гэсэн агуулгатай бичвэрийг өнөөдөр (2026.08.05) цахим хуудсандаа нийтэлсэн. Б.Энх-Амгалантай уулзаж, асуудлыг тодруулсан билээ.
Тэрбээр E-mongolia-аар өөрийгөө батлах гэхэд "Таны бүртгэл хүчингүй байна" гэдэг хариу гарч иржээ. Улсын бүртгэл дээр очиход миний иргэний бүртгэлийг 2018 онд хүчингүй болгосон байжээ. Улмаар 2018 онд бүх хүмүүсийн мэдээллийг шинэчилсэн тэр үед алдаа гарсан бололтой гэх хариуг өгчээ. Тэрбээр "Монгол Улсын иргэн байсан би нэг л өглөө огт бүртгэлгүй, харьяалалгүй хүн болчихоор их гомдолтой санагдаж байна..." гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
ИРГЭД ТҮЛШИНД ТЭГШ, СОНДГОЙГООР ДУГААРЛАХААС ГАДНА, ДАРААЛАЛ БҮРТГЭХ АПП БҮТЭЭНЭ ГЭВ
![]()
Шатахууны хомсдолд орж, ШТС-уудад дугаарлах автомашины тоо эрс нэмэгдсэн тул 4-нөөс эхлэн "тэгш, сондгой" дугаарын хязгаарлалтаар, нэг удаад 50 мянган төгрөгт багтаан шатахуун авах зохицуулалтыг хийж эхэллээ. Энэ нь урт дарааллыг цөөлж, ачааллыг бууруулах зорилготой. Мөн шатахуун авах дарааллаа харах, замаа тооцож, мэдээлэл хүргэх зориулалттай тусгайлсан аппликэйшн, вэб хуудас хөгжүүлж ойрын хугацаанд нэвтрүүлнэ гэдгийг салбарын сайд хэлсэн юм.
Дээрх зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-
0, 2, 4, 6, 8 буюу улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.
-
1, 3, 5, 7, 9 буюу улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Гэвч дээрх хязгаарлалт зарим хүндэтгэх шалтгаантай, хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч гэх мэт жолооч, иргэдэд хүнд тусаж байгааг бидний бэлтгэсэн сурвалжилга ил болгов. Тодруулбал, катерингийн /халуун хоол бэлтгэн, хүргэх/ үйлчилгээ эрхлэгч, ээжийнх нь бие муудсан тул арга буюу шатахуунд дугаарлах шаардлагатай байгаа жолоочийг дурдаж болно.
13 ХОНОГИЙН ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ АГУУЛАХ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН ГЭВ
Улаанбаатар хотын 13 хоногийн АИ92 шатахууны хэрэглээг хангах агуулах ашиглалтад ороход бэлэн болсон талаар Засгийн газраас мэдээллээ. 2026 онд газрын тосны 19 агуулах ашиглалтад орно. Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд газар дээр нь ажилласан ба дэлгэрэнгүй мэдээллийг дараах видеоноос хүлээн авна уу.
"БҮХ ШАТАНД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИНЭ"

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын тогтворгүй байдалтай холбоотойгоор бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгавар өгсөн гэж мэдэгдлээ.
Уг тогтоолын дагуу зарим санхүүжилтийг зогсоож байгаа аж. Тэрбээр "Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал гээд бүх арга хэмжээг цуцалж байна. Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй.
Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ. Хэмнэсэн төсөв өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд хэрэгтэй ажлуудад зарцуулна" хэмээсэн.
"БАГШИЙН ХОМСДОЛ БАЙГАА... БАЙХГҮЙ"
![]()
Боловсролын төсвийн хэлэлцүүлгийн үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан өгсөн мэдээлэлдээ "УИХ-ын зарим гишүүн буюу Ж.Галбадрахаас авахуулаад багш нарын хомсдолын талаар нийгэмд буруу мэдээлэл өгч байна. Үүнийг засаж залруулах ёстой. Монгол Улсад багшин хомсдол байхгүй гэдгийг би албан ёсоор хэлье" хэмээсэн.
Харин түүний хариуд УИХ дахь боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч, МАН-ын дэргэдэх боловсролын бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах "...9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж баталж байгааг огт ойлгосонгүй. Та ямар зарчмаар хэрхэн тооцоолол хийснээ нээлттэй тайлбарлана уу?" хэмээх мэдэгдлийг хийж, нээлттэй мэтгэлцэхэд бэлэн гэдгээ ч илэрхийлээд амжив.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
ИРГЭН: ГУРВАН ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛД ₮1 САЯЫГ ТӨСӨВЛӨСӨН Ч ХҮРСЭНГҮЙ

Одоо ердөө 3 долоо хоногийн дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ. Эдгээр өдрүүдэд, хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүдийн зарим нь Их дэлгүүрийн урд байрлах хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зорьжээ. Тэд үнэ зөрүүтэй эсэхийг тандаж, худалдагчаас дэвтрийн, дүрэмт хувцасны үнэ лавлаж байв.
Нэг гартаа хүүхдээ, нөгөө гартаа уут барин яарах алхах Л.Жаргал хүн цөөн үед дүрэмт хувцас авахаар ирсэн байна. Тавдугаар ангийн охиных нь дүрэмт хувцас багадаж, шинэ дүрэмт хувцас авчээ. “Материалыг нь харж байгаад авлаа. Хоёр зуу гаруй мянган төгрөгөөр авсан” гэв. Өргөтгөсөн худалдаа эхлээд тав хонож байгаа учир хүн цөөн байв.
Энэ жил гурван хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж буй ээжтэй таарав. Гурван хүүхдийн дүрэмт хувцас авахад 450 мянган төгрөг болсон. Энэ жил хичээлийн бэлтгэлд нэг сая төгрөг төсөвлөсөн ч хүрэхгүй бололтой “ гэсэн юм. Сурвалжилгын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
ХАЛУУН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР...

Өнгөрч буй долоо хоногт нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, +30 хэм хүрч халлаа. Нарны цохилт болон шингэний дутагдлаас урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
-
Өдрийн халуунд буюу 11:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур явахаас зайлсхийх,
-
Цайвар өнгийн, сул чөлөөтэй, агаар нэвтрүүлдэг байгалийн гаралтай (хөвөн даавуун) хувцас өмсөх,
-
Гадаа гарахдаа нарны малгай, саравч, нарны шил зүүж, нарнаас хамгаалах тос түрхэх,
-
Өдрийн турш бүлээн ус, цэвэр ус, хярам, аарц уух,
-
Хэт хүйтэн ундаа, согтууруулах ундаа, кофеин болон чихэр ихтэй ундаанаас татгалзах (эдгээр нь биеийн шингэнийг хурдан алдагдуулдаг),
-
Тослог, хүнд хоолноос зайлсхийж, жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэх,
-
Нар тусаж буй цонхны хөшгийг хааж, өглөө болон оройн сэрүүнд агаар салхи оруулах,
-
Биеийн хүчний ажил болон бэлтгэлийг өглөө эрт эсвэл оройн сэрүүнд төлөвлөх,
-
Хаалттай автомашинд хүүхэд, ахмад настан, гэрийн тэжээвэр амьтныг үлдээхгүй байх,
-
Хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс (зүрх судас, даралт ихсэх гэх мэт) хэт халуунд илүү эмзэг тул тэдний сэрүүцүүлэх, шингэний хэрэглээнд онцгой анхаарах.
Харин та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүйг хүлээн авах бол ЭНД, намрын саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг ЭНД дарж хүлээн авна уу.
ОЛОН УЛСЫН ЛОГИКИЙН ОЛИМПИАДАД МОНГОЛЫН БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
![]()
Стэнфордын их сургуулиас зохион байгуулдаг Олон улсын логикийн олимпиадын дэлхийн сүүлийн шатанд дунд ангийн ангилалд Монгол Улсын төлөөлөл 7-р ангийн сурагч Л.Арин багаараа өрсөлдөж Дэлхийн Дэд байр эзэлжээ.
Долоодугаар сарын 1–3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сүүлийн шатанд улс бүрээс шалгарсан 60 гаруй шилдэг оролцогчид өрсөлджээ. Олимпиадын сүүлийн шат АНУ-ын Стэнфордын их сургуульд болсон байна. Уг олимпиадыг 2024 оноос хойш жил бүр зохион байгуулжээ. Олимпиадад 104 улсаас ирсэн 3800 гаруй сургууль, 6100 гаруй хүүхдүүд оролцдог.
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
![]()
Дэлхийн 100 гаруй улсын 470 гаруй шилдэг сурагчид оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн тус олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон Ү.Эрхэс, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ.
НАРНЫ ГАДАРГЫГ УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙ ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙГААР ДҮРСЖҮҮЛЖЭЭ
Эрдэмтэд хамгийн хүчирхэг дуранг ашиглан нарны гадаргууг урьд өмнө байгаагүй өндөр нарийвчлалтайгаар дүрсжүүлжээ.
Үүний тусламжтай өмнө нь ажиглах боломжгүй байсан "эргүүлэг" хөдөлгөөнийг мөн илрүүлсэн байна. Тодруулбал дурангаар авсан зураг, дүрс бичлэгүүдэд нарны халуун хий тасралтгүй хөдөлж, соронзон орныг мушгин эргүүлж буй үзэгдэл тод буужээ.
Эрдэмтдийн тайлбарласнаар уг эргэлдэх хөдөлгөөн нь нарнаас ялгарах асар их энерги болон сансарт болж буй бүх цаг агаарын үзэгдлийн эх үүсвэр аж. Ийм үзэгдэл нь дэлхийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын ажиллагааг доголдуулах, сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд ч эрсдэл учруулж болзошгүй гэв.