gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Миний нэрээр зээл авсныг огт мэдээгүй, ББСБ-аас зээлээ төлөөрэй гэхэд гайхсан"

Г.Тэгшсүрэн
Тэр өдөр
2026-08-06
1
Twitter logo

Иргэн Э.Б бусдын банк бус санхүүгийн байгууллагад бүртгүүлсэн мэдээллийг ашиглан 5 сая төгрөгийн зээл авсан. Үүнийгээ өөр аппликейшинд шилжүүлэн авч ашиглажээ. Мөн аавынхаа тэтгэврийн данснаас 8 сая төгрөгийн тэтгэврийн зээл гарган авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч С “Банк бус санхүүгийн байгууллагаас над руу яриад зээлээ төл гэхээр нь гайхсан. Үүнээс өмнө миний нэрээр 5 сая төгрөгийн зээл авсныг нь огт мэдээгүй. Энэ асуудал хоёр жил гаруй үргэлжилж байна. Зээлийн хүү нь өсөөд 10 гаруй сая төгрөг болсон. Үүнээс болж би муу зээлдэгчийн түүхтэй болсон” гэж мэдүүлсэн байна.

Аавынхаа иргэний үнэмлэхийг ашиглан тэтгэврийн зээлийн гэрээг онлайнаар байгуулан цахим мөнгөний машинаас 8 сая төгрөг гарган авсан.

Харин иргэн Э.Б “Банк бусын аппликейшнд С-ийн хувийн мэдээллийг бүртгүүлэхдээ өөртэй нь хамт байсан. Өөрөөс нь мэдээллийг нь асуусан. Харин дараа нь 5 сая төгрөгийн зээл авах үедээ өөрт нь хэлээгүй юм” гэжээ.

Мөн тэрбээр аавынхаа иргэний үнэмлэхийг ашиглан тэтгэврийн зээлийн гэрээг онлайнаар байгуулан цахим мөнгөний машинаас 8 сая төгрөг гарган авсан. Хохирогч "Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй" гэжээ. 

Иргэн Э.Б-ийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг гэж шүүх дүгнэсэн. Улмаар түүнд 3 жилийн хугацаагаар амьдарч буй нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оноожээ.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл. Хулгайлах
1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан