Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад оруулах ёслол өнөөдөр болж байна.
Нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр, "Өнөөдөр бид Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний системд импортлох боломжийг бүрдүүлсэн 220 кВ-ын "Зэс-Оюу" ил хуваарилах байгууламжийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулж буй түүхэн үйл явдлын гэрч болж байна.

Юуны өмнө энэхүү томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Монгол, Хятадын хоёр талын нийт байгууллага, инженер, техникийн ажилтан, ажиллагсад Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн нэгэн эрчим хүчний байгууламж ашиглалтад орж буй үйл явдал бус юм. Харин Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тууштай бодлого хэрэгжүүлж ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд 2023 онд Монгол Улсын Эрчим хүчний яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Цахилгаан Эрчим хүчний компанийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь энэхүү төслийг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм.

"Оюутолгой" төсөл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг бөгөөд улсын эдийн засгийн хөгжилд стратегийн чухал байр суурь эзэлдэг. Иймээс тус төслийн цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын эрчим хүчний системийн уян хатан ажиллагааг сайжруулж байгаа энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн эрчим хүчний салбарын төдийгүй улс орны хөгжлийн хувьд өндөр ач холбогдолтой юм.
Төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг зохион байгуулсан "Оюутолгой" ХХК, ашиглалт, техникийн шийдэл, системийн уялдаа холбоог ханган ажилласан "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Цахилгаан Эрчим хүчний компани болон төслийн зураг төсөл, барилга угсралт, туршилт тохируулга, сэлгэн залгалтын ажилд оролцсон нийт инженер, техникийн хамт олны хамтын ажиллагаа, өндөр ур чадварын үр дүнд энэхүү бүтээн байгуулалт амжилттай хэрэгжлээ.
Өнөөдөр улсын комисс энэхүү байгууламжийг хүлээн авч, ашиглалтад оруулж байгаа нь төслийн бүх үе шат холбогдох техник, технологийн шаардлага, аюулгүй ажиллагааны стандартын дагуу амжилттай хэрэгжсэний бодит илэрхийлэл юм.

Цаашид энэхүү байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, импортын цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдал, системийн уян хатан ажиллагаа улам сайжирч, хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Цахилгаан Эрчим хүчний компани, "Оюутолгой" ХХК, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК болон зураг төсөл, барилга угсралт, туршилт тохируулга, ашиглалтад бэлтгэх ажилд оролцсон нийт инженер, техникийн ажилтан, хамт олонд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний ажил үйлс улам өргөжин хөгжиж, Монгол, Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа улам бэхжин, улс орнуудын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах болтугай" гэлээ.