Украин сүүлийн өдрүүдэд Оросын нутаг дэвсгэрийн гүнд чиглэсэн дроны цохилтоо эрчимжүүлж, тус улсын хамгийн том онлайн худалдааны компани болох Wildberries-ийн агуулахуудыг бай болгож байна.
Украины тал долоодугаар сарын 18-наас хойш Wildberries-ийн арав орчим агуулахад халдсан бөгөөд энэ нь Оросын хэрэглээний эдийн засгийн чухал хэсэг болсон компанийн үйл ажиллагааг доголдуулах зорилготой гэж үзэж байна.
Киевээс мэдээлснээр тус компанийн агуулах, тээврийн сүлжээг Оросын армийн хэрэгцээнд ашиглаж, дайны эдийн засгийг дэмжиж байгаа аж. Харин Москва энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм.
Оросын шинжээчдийн тооцоолсноор Москва болон Тамбов муж дахь Wildberries-ийн агуулахад хийсэн өмнөх цохилтуудаар устсан барааны үнэ ойролцоогоор 2.9 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна.
Wildberries компанийн тухайд:
Wildberries нь Оросын хамгийн том онлайн худалдааны платформ бөгөөд Оросын "Amazon" гэх нь ч бий. Тус компанийг 2004 онд Татьяна Ким хэмээх эмэгтэй үүсгэн байгуулсан ба Орос болон хөрш орнуудын цахим худалдааны зах зээлд давамгай байр суурь эзэлдэг.
Wildberries нь гуравдагч талын олон сая борлуулагчийг нэгтгэсэн платформ бөгөөд хувцас, цахилгаан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, тоглоом, гэр ахуйн хэрэглэл, хүнс зэрэг барааг борлуулдаг.
Тус компани Орос даяар агуулах, ангилан ялгах төв, хүргэлтийн төв зэрэг өргөн сүлжээг хамардаг. Мөн 2021 онд үүсгэн байгуулагч Татьяана жижиг банк худалдан авч, Wildberries Bank нэртэй санхүүгийн байгууллага байгуулсан ч Их Британи болон Европын холбооны хоригт орсон.
Украин яагаад Wildberries-ийг онилж байна вэ?
Украины халдлагын цаана хэд хэдэн зорилго байгаа гэж шинжээчид үзэж байна. Нэгдүгээрт, Киев Wildberries-ийг Оросын дайны дэд бүтцийн нэг хэсэг гэж үзэж буй.
Украины албаныхны мэдээлснээр тус компанийн агуулах, логистикийн сүлжээг Оросын армид шаардлагатай бараа, тоног төхөөрөмж хадгалах болон тээвэрлэхэд ашигладаг гэв.
Хоёрдугаарт, эдгээр халдлагууд нь Оросын эдийн засагт дарамт үзүүлэх зорилготой. Wildberries нь Оросын хэрэглээний зах зээлийн гол тоглогч бөгөөд тус компани өргөн хүрээний нийлүүлэлт, агуулахын системээрээ эдийн засгийн чухал хэсгийг бүрдүүлдэг.
Зарим шинжээчийн тооцоолсноор Wildberries болон өрсөлдөгч Ozon компаниуд нийлээд Оросын ДНБ-ий ойролцоогоор 8.5 хувийг бүрдүүлдэг ба дөрвөн сая гаруй ажлын байр бий болгожээ.
Украины тал мөн Wildberries-ийг төрийн өмчит VTB банктай хамтын ажиллагаатай тул Оросын санхүүгийн системтэй нягт холбоотой гэж үздэг.
Тиймээс тус компанид учирсан хохирол нь зөвхөн худалдааны салбарт бус Оросын эдийн засагт шууд нөлөөлнө гэж тооцоолж байгаа аж.
Эх сурвалж: The Independent