gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Япон Улсын Засгийн газрын JDS тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг үдэх үдэлтийн ёслол боллоо

Б.Нямдарь
Боловсрол
2026-08-03
1
Twitter logo

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)”-ийн магистрын 25 дахь, докторын 10 дахь ээлжийн оюутнуудыг үдэх үдэлтийн ёслолыг Япон Улсын Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа. 

JDS хөтөлбөрийн тухай:
Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд улс орныхоо хөгжлийг манлайлах залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулиудын магистр, докторын хөтөлбөрт хамруулан суралцуулж, эх орондоо эргэн ирсний дараа нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ашиглан хувь нэмэр оруулах хүний нөөцийг бэлтгэх зорилготой юм. Тус хөтөлбөр нь 1999 онд Япон Улсын Засгийн Газрын Хөгжлийн Албан Ёсны Тусламж (ХАЁТ)-ийн  буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар  Зүүн Өмнөд Ази төвтэй нийт 20 улсад хэрэгжиж, 6,000 гаруй оюутныг Япон Улсад тус улсын Засгийн Газрын тэтгэлэгтэй суралцуулаад байна. 

Монгол Улсад JDS хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 447 оюутан Япон Улсад суралцсан байна. Үүнээс 434 нь магистр, 13 нь докторын зэрэг хамгаалан эх орондоо эргэн ирж, төрийн захиргааны байгууллага, Монголбанк болон бусад салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

JDS хөтөлбөрийн магистрын 25 дахь ээлжээр нийт 16 оюутан Япон Улсын дараах их сургуулиудад суралцах ба үүний 15 оюутан нь магистр, 1 оюутан нь докторын хөтөлбөрт хамрагдаж буй юм. Тодруулбал,

  • Сайтамагийн их сургуульд 4 
  • Олон улсын их сургуульд 3
  • Мэйжигийн их сургуульд 2
  • Бодлого судлалын үндэсний хүрээлэнд (GRIPS) 1 
  • Хирошимагийн их сургуульд 2
  • Риккёгийн их сургуульд 2
  • Нагоягийн их сургуульд 2 оюутан магистрын зэрэг горилон суралцана.

Мөн 2016 оноос хэрэгжиж эхэлсэн докторын хөтөлбөрийн 10 дахь ээлжээр нэг оюутан Сайтамагийн их сургуульд суралцаж, мэргэжлийн чиглэлээрээ судалгаа хийнэ.

“БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИН ЭХ ОРОНДОО ИРЖ, САЛБАРТАА ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА”

Монгол Улсад суугаа Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару: 

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг JDS хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу 25 жилийн өмнөөс Монгол Улсад анх хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын ирээдүй болсон төрийн залуу албан хаагчдад Япон Улсад боловсрол, мэдлэгээ дээшлүүлж, эх орондоо эргэн ирээд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлдэг чухал төсөл юм.

Өөрөөр хэлбэл, Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтэд үндэслэн монгол залуусыг Япон Улсад суралцан нийгэм, эдийн засаг, төрийн удирдлагын чиглэлээр мэдлэг, туршлага хуримтлуулж, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах боловсон хүчин болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж ирсэн.

Энэхүү хөтөлбөрөөр бэлтгэгдсэн төгсөгчид эх орондоо эргэн ирж, төрийн болон олон нийтийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол, Япон хоёр улсын харилцан ойлголцол, найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга ноён Иноүэ Юүки:

ЖАЙКА нь Япон Улсын Засгийн газрын ХАЁТ-ыг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд  буцалтгүй тусламжаар хэрэгждэг JDS хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтийг албан ёсоор хүлээн авсны дараа ирүүлсний дагуу ЖАЙКА нь хоёр орны холбогдох хөгжлийн баримт бичиг, Монгол Улсын хөгжлийн бодлого, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагад  үндэслэн ямар чиглэлээр хүний нөөцийг  бэлтгэх болон аль салбарыг тэргүүлэх чиглэл болгон дэмжин ажиллах, тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, жил бүр хамруулах хүний тоо зэрэг асуудлыг судалж үзсэний үндсэн дээр  хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулдаг. Улмаар Монгол Улсын Засгийн газартай буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэхтэй холбогдох баримт бичигт санал нэгдэн гарын үсэг зурснаар хэрэгжих боломжтой болдог.  

JDS хөтөлбөр нь Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, манлайлах чадвартай төрийн албан хаагчдыг бэлтгэх зорилготой. Иймээс тэтгэлэгт зөвхөн төрийн албан хаагчид хамрагдах боломжтой бөгөөд нэр дэвшигч нь нэр дэвшүүлж буй төрийн захиргааны байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан байх үндсэн шаардлагыг хангах ёстой. Мөн Япон Улсад суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж, тухайн төрийн захиргааны  байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж, эзэмшсэн мэдлэг, туршлагаа улс орны хөгжилд зориулах үүрэг хүлээдэг.

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭХЖҮҮЛЭХЭЭС ГАДНА ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТАЙ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ”

JDS Удирдах зөвлөлийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У. Бямбасүрэн:
Монгол Улсад 25 жилийн турш амжилттай хэрэгжиж буй JDS хөтөлбөр нь Япон Улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудад төрийн албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэн сургаж, өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчнээр Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг бэхжүүлэх зорилготой. Өнөөдрийн байдлаар 440 гаруй монгол төрийн албан хаагч энэхүү хөтөлбөрөөр Япон Улсад суралцан төгсөж, эх орондоо эргэн ирээд төрийн байгууллагууддаа үр бүтээлтэй ажиллаж байна. Үүний зэрэгцээ, хөтөлбөрт хамрагдсан албан хаагчдыг суралцах хугацаанд нь ажлын байрыг нь хадгалж, төгсөөд эргэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээдэг.

JDS хөтөлбөрийн бас нэгэн чухал зорилго нь Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оршдог. Япон Улс Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үеэс эхлэн өнөөдрийг хүртэл хөгжлийн түншийн хувьд тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэн. Хөтөлбөрт хамрагдсан залуус Япон Улсад суралцах хугацаандаа зөвхөн мэргэжлийн мэдлэг, боловсрол эзэмшээд зогсохгүй япон хэл, соёлтой танилцаж, өргөн хүрээний мэргэжлийн болон хувийн харилцаа холбоог бий болгодог. Тэд эх орондоо эргэн ирж, олж авсан мэдлэг, туршлага, хамтын ажиллагааны сүлжээгээ ажил, амьдралдаа ашиглан хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Иймээс JDS хөтөлбөрийг өргөн хүрээнд нь авч үзвэл төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах, Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэх гэсэн үндсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж буй үр өгөөжтэй хөтөлбөр гэж итгэлтэй хэлж болно.

“БИ ТОКИО ХОТЫН РИККЁГИЙН ИХ СУРГУУЛЬД ТӨРИЙН УДИРДЛАГА, БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАНА”

JDS хөтөлбөрт хамрагдсан, Эдийн засаг хөгжлийн яамны шинжээч Ж.Өлзийсайхан:
Би Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газарт шинжээчээр ажилладаг. Энэ намраас JDS тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Токио хот дахь Риккёгийн их сургуульд Төрийн удирдлага, бизнесийн чиглэлээр магистрын түвшинд суралцах гэж байна. Төрийн албанд ажиллаад зургаа, үүнээс Эдийн засаг, хөгжлийн яаманд дөрвөн жил ажиллаж байна.

Анх ажилд орж байх үед ах, эгч нар маань "Хүн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж байх хэрэгтэй. Ажлын туршлага нэмэгдэхийн хэрээр илүү ихийг сурч мэдэх тусам ажиллах урам зориг, хүсэл тэмүүлэл улам нэмэгддэг" гэж зөвлөж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр үеэс л JDS тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг зорилго болгосон. Гэхдээ насны шаардлага хараахан хангахгүй байсан учраас хэдэн жил хүлээсэн. Энэ жил шаардлага хангаж, материалаа бүрдүүлэн өргөдлөө өгөөд тэнцсэн тухай мэдээг сонсоход үнэхээр их баярласан.

Суралцах хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэг чухал чиглэл болох хөдөө аж ахуйн салбарын талаар судалгаа хийхээр төлөвлөж байна. Манай улс энэ салбарт асар их нөөц, боломжтой. Тиймээс эдийн засгаа зөвхөн уул уурхайд түшиглэхээс гадна хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжийг бодлогын түвшинд судалж, цаашдын хөгжлийн гарцын талаар эрдэм шинжилгээний ажил хийх хүсэлтэй байгаа.

Ийнхүү JDS хөтөлбөрийн дараагийн үеийн залуу боловсон хүчин, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөшүүрэг болох төрийн албан хаагчид удахгүй Япон Улсыг зорин, мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр мордох гэж байна. Тэд эзэмшсэн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа эх орондоо авчран, төрийн албаны чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцааг улам бататгахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэхүү үдэлтийн ёслолд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА, Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөл, JDS хөтөлбөрийн төгсөгчид болон холбогдох албаны хүмүүс оролцож, Япон Улсыг удахгүй зорих оюутнуудыг үдэхийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцааны цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан