Монголын мотокроссын спортын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй MX League-ийн гурвын гараа долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод боллоо.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд гэмтлийн улмаас гурван уралдаан өнжсөн. Тэрбээр энэ удаагийн уралдаанд эргэн ирж гурвын гарааны нийлбэр дүнгээр тэргүүлжээ. Эхний уралдаанд тэргүүн байр, хоёр дахь уралдаанд дэд байрт шалгарснаар нийлбэр дүнгээр цомын эзэн боллоо.
Аваргын төлөөх өрсөлдөөн Yamaha багийн Юүи Хошино, Gas Gas багийн П.Төрбат нар ижил 122 оноотой тэргүүлж байна. KTM Mongolia багийн Б.Мэндбилэг 16 онооны зөрүүтэй нэхэж явна.
Багийн дүнгээр KTM Mongolia 274 оноогоор тэргүүлж, Yamaha Racing баг 251 оноо, Gas Gas GenX Racing баг 250 оноо, Nomadic Ard Racing баг 133 оноо, Kove X MX баг 83 оноогоор удаалжээ.