Хууль бусаар ан агнах гэмт хэргийг байгалийн өвөрмөц онцлог тогтоц бүхий газар нутгууд болон ховор, нэн ховор амьтны тархац тоо толгойноос хамаарч Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Өмнөговь зэрэг аймгийн нутаг дэвсгэрт үйлдэж байна.
Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.
Орхон аймгийн прокурорын газраас:
- Б.Т, С.М нар нь бүлэглэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 9 дүгээр сарын 06-наас 12-ны өдрүүдэд Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад багтсан 13 тооны “Баданга хүдэр”-ийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, улмаар 13 ширхэг заар, 2 ширхэг соёо зэрэг түүхий эдийг нь “Хьюндай Сонота 6” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (нэн ховор амьтныг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцдог.
Дээрх хэргийн тухайд 1 тооны баданга хүдрийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 5,8 сая төгрөг бөгөөд 13 бодгалийн үнэлгээ 76,4 сая төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцвол 152,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:
- Ө.Т нь 2025 оны 10 дугаар сард Ховд аймгийн нутаг дэвсгэрээс Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан аргалийн түүхий эдийг худалдан авч, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, улмаар түүхий эдийг нь “Хино профиа” (HINO Profia) загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэсэн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ховор амьтныг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 1 тооны аргаль нь 22,2 сая төгрөг, хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцвол 44,4 сая төгрөгийн хохирол учирсан.
Хөвсгөл аймгийн прокурорын газраас:
М.Б- нь 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг ашиглан, Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны жагсаалтад орсон, 2 тооны “шивэр молцог хандгай”-г тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар агнасан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар нэн ховор амьтныг агнасан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Амьтны аймагт учруулсан нөхөн төлбөрийн хувьд 1 тооны шивэр молцог хандгайн экологи эдийн засгийн үнэлгээ нь 19,7 сая төгрөг бөгөөд хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцвол нийт 78,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Иргэн танд:
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд тодорхойлсон хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж, амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховор амьтны жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад 7 төрлийн 70 зүйл амьтан орсон байдаг. ХОВОР АМЬТНЫ ЖАГСААЛТ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаартай тогтоолын хавсраалт Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ
Хууль бусаар ан агнуур хийх явдлыг зогсооход иргэн бүрийн оролцоо нэн чухал. Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар