Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хорооноос допингийн асуудал болон зарим бөхийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал өнгөрсөн наадмаар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан. Энэ талаар "Допингийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотойгоор үр дүнгийн удирдлагын баг өнгөрсөн оны 7-9 сарын хугацаанд ажилласан. Улмаар дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, олгосон цол чимгийг хураах шийдвэр саналыг хүргүүлсэн.
Допингийн эсрэг давж заалдах комисс гомдол гаргаж, маргаан тавдугаар сард шийдвэрлэгдсэн. Ингэхдээ Допингийн төрлийн бодис илэрсэн нь үнэн, процессын буюу шаардлагатай бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзсэн. Иймд гомдлыг бүрэн хангаж, шийдвэрлэхээр болсон.
Үүн дээр үр дүнгийн удирдлагын баг, салбар комиссоос шүүхэд гомдол гаргасан бөгөөд эцэслэн шийдэгдээгүй тул Н.Өсөхбаярыг энэ жилийн наадамд барилдуулах шийдвэр гараагүй байна. Н.Өсөхбаярт унасан бөхчүүдийн чимгийг хоёр долоо хоногийн өмнө олгосон" гэлээ.