УИХ дахь АН-ын бүлгийн Н.Алтанхуяг, Б.Жаргалан нарын гишүүд өнөөдөр /2026.07.03/ Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой Засгийн газрын мэдээлэл, хөрөнгө оруулагч РиоТинто группийн мэдээлэл зөрүүтэй байна. Засгийн газраас өгсөн мэдээллүүд хэлэлцээрийн нөгөө талын мэдээллээр нотлогдохгүй байгаа тул эргэлзэж байна гэж мэдэгдсэн. Тэдний араас уг хэлэлцээрийн багийг ахалж ажилласан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нар няцаалт өглөө.
Г.ДАМДИННЯМ КАНАДАД МАГИСТР ХАМГААЛСАН. МАГИСТР ХАМГААЛУУЛСАН, ХИЧЭЭЛ ЗААСАН БАГШ НАР НЬ ОНТРЭ КОМПАНИТАЙ ХОЛБООТОЙ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Онтрэгийн тусгай зөвшөөрлийн талаар дараах мэдээллийг өгсөн. Тэрбээр, Намайг Ерөнхий сайд байхад 2013 онд УИХ-д Оюутолгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн. Тэр үед Онтрэгийн хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэж мэдээлж байсан. Дараахан нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг Онтрэгийн лицензийг түдгэлзүүлсэн.
Миний харж байгаагаар бол одоо Онтрэгийн лиценз гэж байхгүй. Тэр Монголын лиценз болсон байх учиртай. Тэгэхээр Монгол Улс Рио Тинто компанитай яривал ярина, Онтрэтэй ярих ямар ч шаардлага байхгүй.
“АМНАТ-ийг багасгана” гэж АУЭБ-ийн сайд Г.Дамдинням яриад гүйгээд байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй. Сонирхлын зөрчилтэй гэх нотлох баримтууд иргэдээс надад ирсэн. Иргэдээс ирүүлсэн материалыг би нягталсан.
Г.Дамдинням сайд Канадад магистр хамгаалсан. Магистр хамгаалуулсан болон хичээл орж байсан багш нар нь Онтрэ компанитай холбоотой гэдгийг нотолсон баримтууд байгаа. Тэр материалуудыг би цахим хуудсандаа тавьсан.
ОНТРЭТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ ГЭРЭЭ БАЙГУУЛНА
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг ахалж, улс орондоо 2.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж, 1.5 тэрбум ам.долларын өгөөж авчирсан хэлцэл хийснээрээ бахархаж явах болно. Энэ хэлцлийг хийхэд амар байгаагүй.
Ажлын хэсэгт шилдэг тэргүүний залуучуудаас бүрдсэн үндэсний багаараа ажилласан. Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, цаг хугацаа тун удахгүй үүнийг харуулна. Онтрэгоор бэлэг барьсан зүйл үгүй. Онтрэ компанитай хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулна.
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай ахмадууд маань хардсан, гүтгэсэн увайгүй юм хийж байна. Нас, намбаа бодох хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг 17.6 хувьд хүрсэн байхад Ерөнхий сайд болоод -1 рүү аваачсан гашуун туршлагаа битгий давтаарай гэж Алтанхуяг гуайгаас хүсье. Монголын ирээдүйн хөгжилд та нөхдийн увайгүй үйлдэл маш их гай болсон шүү.
Онтрэгийн лицензийг анх BHP Billiton компани Оюутолгойн бүлэг ордын хэмжээнд нь аваад судалгаа, шинжилгээний хийж, геологийн хувьд ашиггүй байна гэж үзэн Монгол Улсад буцааж өгсөн. Буцааж өгснийх нь дараа 1997 онд байх “Монгол газар” компани авсан. Үүнээс хойш 2 жилийн талаар Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Онтрэ компанид зарсан байдаг. Жавхлант, Шивээтолгой ордын тусгай зөвшөөрөл одоо Онтрэгийн мэдэлд байгаа гэв.