Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд ажилласан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болжээ.
Үндэсний зөвлөлийн гишүүний дөрвийг Ерөнхийлөгч, долоог Монгол Улсын Их Хурал, дөрвийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлдэг.
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгохоор заасан. Энэ дагуу Ерөнхийлөгчөөс Д.Гүн-Үйлсийг, Улсын Засгийн газраас Ч.Батцэнгэлийг нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Их Хурлаас 9 хүний нэрийг дэвшүүлж, арван нэр дэвшигчтэйгээр сонсголыг өчигдөр эхлүүлэв.
Сонсголоор нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх болон мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдвол хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой.
Сонгон шалгаруулалтын зарын дагуу Байнгын хороонд 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж материал ирүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн хүсэлт, материалыг хүлээн авч, тэдгээртэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг тус тус авчээ.
Ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн ирүүлсэн төрийн бус байгууллагын 19 нэр дэвшигчийн баримт материалыг хэлэлцэж, хуульд заасан шаардлага, тухайлбал эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай зохицуулалт, мөн Ажлын хэсгийн ажиллах түр журмын холбогдох шаардлагыг тус тус үндэслэн нэр дэвшигчдийн материал шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан гэлээ.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйл болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасжээ. Үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэв.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Д.Гүн-Үйлсийг нэр дэвшүүлсэн талаар Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин танилцууллаа.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ч.Батцэнгэлийг нэр дэвшүүлсэн талаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Батцэцэг танилцуулав.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ж.Билэгсайхан, Д.Мягмарсүрэн, Д.Наранцэцэг, С.Од-Эрдэнэ, Д.Төрманлай, Г.Энхбаяр, Л.Энхжин, Б.Энэрэлт нарыг нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав.