УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийг өнгөрсөн сарын 12-ны өдөр эцэслэн батал, өнөөдрөөс хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.
Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Г.Уянгахишиг нарын есөн гишүүнээс 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тавдугаар сарын 29-нд явуулсан юм.
Хууль батлагдсанаар 2026.07.01-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүүтер, суррон унахыг хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцно.
200 мянган төгрөг хүртэлх дүнгээр торгоно.
Скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч зорчигч 18 нас хүрсэн эсэхийг И-Монгол системээр шалган, 18 хүрсэн бол тээврийн хэрэгслээ түрээслүүлнэ.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагчдын нэг Г.Уянгахишиг "Жил бүрийн дөрөвдүгээр сард хүүхдүүд, оюутнууд скүүтэр, мопед унаж эхэлдэг. Тэд зориулалтын бус замаар буюу явган хүний замаар зорчдог тул зарим явган зорчигч бухимддаг. Зүв зүгээр явж байхад ирээд мөргөлөө, дайрлаа, унагалаа, бэртлээ гэдэг.
Энэ маргааныг шийдэхийн тулд энэ хуулийг боловсруулсан. Уг нь нийслэл дэд бүтцээ буюу тусгай замыг бэлдэх ёстой. Өнгөр сөн долоодугаар сард өргөн барьснаас хойш бусад улсуудын сайн туршлагыг нэлээн үзсэн. Аль аль талд нь зөв байхаар яаж шийдэх вэ гэж бодсон" гэв.
БУСАД ГОЛ ЗААЛТУУД
- Скүүтэрийг дугуйн зам дээр л ашиглана. Дугуйн замгүй бол авто замын баруун талын хөвөөгөөр зорчино.
- "Цахилгаан скүүтер", "Цахилгаан дугуй", "Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл" гэсэн нэр томьёог хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлэх хүрээнд "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж өөрчлөх;
- Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын дагуу бүртгүүлдэг болно.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг ердийн мөн хуулийн этгээдийн даатгал болон Автотээврийн тухай журмаар дагаж мөрдөхөөр, хуульд заасан бүртгэлтэй холбоотой журмыг хэрэгжүүлэх зохицуулалтыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөнө.
- Хуулийн төслийн 11 дүгээр зүйлийг нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд аймаг, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлнэ.
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулжээ.
Тогтоолд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай заажээ.
Холбогдох журмыг шинэчлэн батлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.
НИТХ-ын дарга А.Ихбаяр энэ хуулийг баталсныдараа “Мопед бүрийг дугаартай болгох, унаж байгаа хүнийг сургалтад хамруулах, даатгалжуулах, явган хүний замаар мопед скүүтерийг зорчуулахгүйн тулд автозамын баруун хөвөөг чөлөөлж тэмдэглэгээг сэргээх зэрэг төр болон хувийн хэвшилд хийх ажил аль алинд нь их байна.
Тиймээс энэ бэлтгэл ажил 7 дугаар сарын 1-н гэхэд хангагдаж амжихгүй бол тэр өдрөөс эхлэн түрээсийн мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй” гэж мэдэгдсэн юм.