УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Н.Мягмар (МАН), Ц.Уртнасан (АН) нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэх, эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хоёр нэр дэвшигчийг дэмжжээ.
Нэр дэвшигч Ц.Уртнасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, шалгуулж байгаа гэдгээ өөрөө хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл яагаад ийм хүнийг байнгын хорооны гишүүд дэмжсэнийг тодруулав. УИХ-ын дарга С.Бямбацогт "Гагцхүү шүүх л хүний гэм буруутай эсэхийг шийддэг. Хуулийн энэ заалтыг УИХ-ын гишүүд уншаарай" гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллах хугацаанд Ц.Уртнасан багт нь орж ажилласан тул шалгуулсан. НД-ын сангийн мөнгөн үлдэгдлийг банкууд авч, санг дампууруулах шахсан. Ямар банк авч, аль намыг санхүүжүүлснийг бид бүгд мэднэ. Б.Жавхлан сайд ч энэ сангийн үлдэгдлийг арвижуулаагүй. Төрийн сангийн дансанд хадгалж, арвижуулахаа больсон.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хүнээс бөөс олж түүе гэвэл Н.Батсүмбэрэл гишүүнээс ч бөөс олдоно шүү.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: МАН анх удаа ямар нэг асуудалд нэр холбогдоогүй хүнийг оруулж ирлээ. Хэрэг төвөгт орооцолдсон бол бараг л тэр хүний пи ар болсон. МАН ийм хүмүүсээ намаасаа хөөнө гэсэн ч бодит амьдрал дээр энэ амлалт нь огт хэрэгжээгүй. Сонгуулийн ерөнхий хороо и чухал байгууллага. Сонгуулийг шударгаар, зөв явуулахгүй бол юу болдгийг бид 2008 онд харсан, гашуун туршлага бий шүү.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: АН-аас УИХ-д өрсөлдөж байсан нэр дэвшигчдийг 2024 онд сонгуулийн кампагит ажлынх нь үеэр баривчилсан. Тухайн үед Сонгуулийн хороо эс үйлдэхүй гаргасан.