gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Сэржмядаг: Тосон бумбын нурууг маань бусад улс давхар хамгаалах боломж бүрдлээ

О.Батхишиг
Ногоон дэлхий
2026-06-30
Twitter logo

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэсэн. 

Энэхүү үйл явдал, нутгийн иргэд болон судлаачдын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядагтай ярилцсанаа хүргэж байна.

-Анх энэ ажлыг эхлүүлж байх үеийн зорилго юу байв. Тост, Тосон бумбын нурууг уул уурхайн лицензээс хамгаалах үйл явц хэрхэн өрнөсөн бэ?
-Анх ажил аваад Тост, Тосон бумбын нуруугаа уул уурхайн лицензээс дархалж хамгаалах юмсан гэж зорьсон юм. Ангиллыг нь ахиулах, хамгаалалтын горим дэглэмийг чангатгахад онцгойлон анхаарч, Ирвэс хамгаалах санд санал тавьж ажиллаж байлаа. 2023 онд ангилал ахиулах санал гарч, сум, аймгийн ИТХ-ын тогтоол батлагдсан.

Тостын нуруу бол биологийн олон төрөл зүйлийн амьтан ургамалтай, экосистемийн хувьд чухал бүс нутаг

Харин 2024 онд Ирвэс хамгаалах сангаас ангилал ахиулах ажлыг хүлээлгүйгээр Тост, Тосон бумбыг дэлхийн шим мандлын нөөц газраар ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг хийхээр ярилцаж, тус ТББ-ын хамт олон идэвх зүтгэл гарган ажилласан.

Тосон бумбын нурууны өвөр хэсэг нь ус намгархаг газар, баянбүрд элбэгтэй учир Шим мандлын нөөц газарт бүртгэгдэх шалгуур үзүүлэлтийг хангана гэж доктор Оюунгэрэлийн зөвлөснөөр 2024–2025 oныг бид бүрэн судалгааны ажилд зарцуулсан.

-Тост Тосон бумбын нуруу яагаад үнэ цэнтэй вэ, хамгаалахын чухлыг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Тостын нуруу бол биологийн олон төрөл зүйлийн амьтан ургамалтай, экосистемийн хувьд чухал бүс нутаг. Онгон дагшин байгаль, уул ус, түүх соёл, унаган төрхөө хадгалж үлдсэн газар.  Цоохор ирвэсийн дэлхийн хамгийн өндөр нягтаршилтай нутгийн нэг. Говийн эмзэг экосистем, баянбүрд, ховор ургамал амьтан, өндөр уулс, түүх археологийн олдвор зэргийг нэг дороос харах боломж энд байна.

-Шим мандлын нөөц газар болсныг дуулаад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахад нутгийн иргэд идэвхийлэн оролцсон учир шим мандлын нөөц газар болсныг дуулаад маш талархалтай хүлээн авсан. Хэсэгхэн ч гэсэн газар маань хамгаалагдаад явж байгаад талархалгүй яах вэ.

-Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнөөр ямар бодит боломжууд нээгдэж байна вэ?
-Олон улсын хэмжээний судалгаа хамгааллын хөтөлбөрүүд хэрэгжих боломж нээгдэж байна. Цаашлаад хамгааллын хөтөлбөрийн үр дүнд нутгийн иргэд, байгаль хамгаалах хамтын менежментийн нөхөрлөлүүд, хамгаалалтын захиргаа, ТББ, орон нутаг гээд энэ байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй хүн бүрт чухал ач холбогдолтой.

Тостод хавтгай тэмээ, мазаалай баавгай байнга нүүдэллэж орж ирдэг учир зэрлэг амьтдын нүүдлийн коридорыг хамгаалахад нэн чухал. Биологийн төрөл зүйл талаасаа ярьвал хулан адууг сэргээн нутагшуулах зорилго маань бодит ажил болох бүрэн боломжтой гарах болов уу гэж харж байна.

-Ирэх намар гэрчилгээгээ гардах юм байна. Орон нутгийн зүгээс ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?
-Есдүгээр сард бид гэрчилгээгээ гардаж авна. Энэ үеэр Тост, Тосон бумба яагаад чухал, юугаараа онцлог вэ гэдгийг таниулах хоёр өдрийн сургалтыг нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн тэмдэг тэмдэглэгээ, хаягжуулалт хийнэ.

Цаашид Тост Тосон бумбын менежментийг хэрхэн оновчтой төлөвлөх, аялал жуулчлалыг хэрхэн зөв зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх гэх мэт олон талын төлөвлөлтүүдийг хийнэ. Мэдээж энэ амжилтын ард гарахад хүчин зүтгэсэн эрдэмтэн судлаачид, төр захиргааны байгууллагууд, байгаль орчны салбарын төлөөлөл хүмүүстээ талархал илэрхийлж урин оролцуулж үнэтэй зөвлөгөөг нь сонсох болно оо. 

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан