УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, Хуулийн төслийг дэмжиж байна. Үнэр, амтыг хязгаарлахаас гадна бүр хорьчихвол яасан юм бэ. Үнэр амтгүй ч гэсэн үр хүүхдээ электрон тамхи татаасай гэж боддог нэг ч эцэг, эх байхгүй байх.
Танилцуулгаас харахад 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн байна. 4300 орчим иргэн тамхины улмаас нас барж байна гэсэн байна, энэ бол айхтар мэдээ. Энэ хорт зуршил бол ирээдүйг маш өндөр хувиар мөхөөж байна.
Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд хорт зуршилд автах магадлал хэр өндөр байдаг вэ, судалгаа байна уу. Орос, Тайланд зэрэг улсад тамхийг тусгай саванд хүний сонирхол татахааргүй зэгэл саарал өнгийн савлагаатайгаар худалдаалдаг юм билээ. Энэ бол шинэ хэрэглэгч сонголт хийх боломжийг хязгаарлаж буй хэрэг. Тэгэхээр та бүхэн шинэ хэрэглэгчийг нэмэгдүүлэхгүй байх хөшүүргийг төсөлд хэрхэн тусгасан бэ?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Үнэр, амтыг хорихоор төсөлд тусгасан. Гишүүдийн саналаар энэ зохицуулалт дэмжигдэх, эсэх нь шийдэгдэнэ. Утаатай, утаагүй ямар ч тамхи никотин агуулдаг учир бага , өсвөр насандаа татах нь донтол үүсэх хамгийн том эрсдэл гэж үздэг. Энэ бол маргаангүйгээр нотлогдсон.
Хяналтын хуулийн зорилго бол өсвөр үеийнхнийг никотины хамаарлаас сэргийлэх зорилготой. Тамхийг худалдааны байгууллагад ил тавьж борлуулахыг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгасан. Татварыг нэмэх нь хэрэглэх боломжийг хязгаарладаг нотлогдсон сайн арга байдаг. Монгол Улс энэ чиглэл рүү орох Тамхины хяналтын хуультай болохыг зорьж байна.
Д.Пүрэвдаваа, Казахстан улс энэ талаар арга хэмжээ авсан. Электрон тамхи зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх зуршлыг бий болгох гэж химийн аргыг ашиглаж байна. Үүн дээр төр хяналт тавьж чадахгүй. Хар тамхины төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах өндөр эрсдэлтэй гэж үзээд vape-г бүрэн хорьсон юм билээ.
Тэгэхээр vape-р дамжин Монгол Улсад хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис орж ирэхгүй гэсэн баталгаа байна уу?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Та чухал сэдэв хөндөж байна. Vape-г цэнэглэдэг тохиолдолд задгай систем гэж нэрлэж байгаа. Задгай систем учир дотор нь юу ч хольж болох эрсдэлтэй. Тэр утгаар мансууруулах нөлөөт бодис хольж, тэрийг татаад явбал ялгах аргагүй. Тиймээс Монгол Улсад задгай систем буюу цэнэглэдэг тамхин бүтээгдэхүүн хориглож байгаа.