Улс төрийн намууд хаанаас санхүүжиж, мөнгөө юунд зарцуулдаг болохыг иргэд нээлттэй харах, хянах боломжтой. 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бүтэн жилийн санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд (СЕХ) ирүүлжээ.
СЕХ, “Тунгаахуй” өгөгдлийн урлан хамтран эдгээр өгөгдлийг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг өнөөдөр нээв.

“Тунгаахуй” өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг “Улс төрийн намуудын санхүүгийн тайлан 2024 оноос ил тод болсон. Иргэд сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангийн мэдээлэлтэй танилцах бүрэн боломжтой болсон. Энэ жил иргэдэд мэдээллийг илүү хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилгоор өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг зохион гаргалаа” гэв.
Өмнө нь намууд зөвхөн сонгуулийн зардлаа тайлагнадаг байсан бол одоо жил бүрийн бүтэн тайлангаа гаргадаг болсон. Тав хоног үргэлжлэх үзэсгэлэнгээс иргэд орлогын эх үүсвэр, хандивын эх сурвалж, төрийн санхүүжилтийн зарцуулалт, хөрөнгийн байдал ба гишүүнчлэл зэрэгтэй танилцах.

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ,"Улс төрийн намуудын санхүүгийн тайланг цахим хуудсандаа тавиад орхих биш, үзэсгэлэн хэлбэрээр гаргах нь мэдээллийг иргэд, сэтгүүлчдийн дунд эргэлтэд оруулж, шүүмжлэлт дүн шинжилгээ хийлгэх зорилготой. Цаашид үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулна" хэмээн онцоллоо.
2025 оны 12 дугаар сард Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хурлаар Монгол, Албани, Гана, Норвеги улсууд хамтран санаачилсан “Улс төрийн нам, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх” тогтоолыг баталсан.
Эрүүл ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл