Хаа газрын дэлгүүрийн үүдэнд л хамгийн прагматик хэлэлцүүлэг өрнөдөг. Ная хүрч яваа ахмадыг ярих бүрд цаанаас нь “Худлаа яриад байгаарай, гавьяат аа” гэж явуулах эр өөрөө удахгүй 50 хүрэх гэнэ. Тэд өмнө нь багш, сурагч явжээ. Одоо бол таван гар мушгиж, хэн хэнийгээ явуулж суудаг хоёр болж.
“Гавьяат” гэх тодотголтой ахмад бага ангийн багш байжээ. Тэтгэвэртээ гараад “Гавьяат багш” цол хүртсэнээс хойш хүмүүс нэрээр нь дуудахаас илүүтэй “Гавьяат аа” л гэх болж. Суманд юу болж байгааг андахгүй, гаднаас хэн ирснийг гаргаахгүй ганц хүн тэр аж.
Нэг харахад дэлгүүрийн үүдэнд арваад хүн цуглачхав. Ингээд бидний хэлэлцүүлэг үндсэн сэдэв рүүгээ орлоо.
Гавьяат “Эд нар нуугаад байгаа юм. Үйлдвэрлээд эхэлчихсэн, дээж гээд л зөөгөөд байгаа, би мэдэж байна” гэв. Харин “лайв хийдэг” гэх тодотголтой дундаж насны өөр нэгэн эр “Гажиг төл гараад л байгаа шүү дээ, би өөрөө малчин хүн. Мал услах усгүй болж байгаа, тоос шороо гэж найгүй” гэж бухимдана. “Чи Кожеговийнхонтой (Орано Майнинг компанийн геологи хайгуулын ажил гүйцэтгэсэн охин компани) ирсэн юм уу” гэж сэрдсэн маягтай сонжчихоод юунаас ч юм болгоомжилсон байдалтай холдох хүн бас байв.
Приус унаж, түрийг нь хуньсан бакал хөлдөө жийсэн халмаг залуу ирснээр манай хэлэлцүүлгийн оролцогчид тэгсхийгээд бутрав. Гавьяат “Нэгнээ харж, нийлээд ярихаараа бүгд дургүй болчихдог юм" гэж нутгийнхны нийтлэг хандлагыг дүгнэчхээд нуруугаа үүрээд алхаж одлоо.
Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Нийт 85 мянган тонны нөөцтэй ураны орд энд бий. Бийг нь хайж олоод, нөөцийг нь баталгаажуулж, туршилтаар олборлож, хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, 30-аас дээш жилийн хугацаанд уран олборлоно гэж төлөвлөн үйлдвэр барьж, бүтээн байгуулалт эхлүүлсэн нь өнөөдөр сумын дэлгүүрийн үүдэнд өрнөх бичил хэлэлцүүлгийн сэдвээс эхлээд улс, эх орны үнэн, худлын дэнсэн дэх том асуудал болоод байгаа.
Энэ сумын оршин суугчид уран олборлох тухайд бүгд өөр, өөр үзэл бодолтой юм. Учиргүй хоёр гараа өргөөд уухайлан дэмжих хүн цөөн ч “Сум, орон нутаг маань хөгжвөл болж л байна” гэх нэгэн байна. “Угаасаа хортой” гэж юунд ч үл итгэхийг хүсэн муйхарлах хүн ч байв. Гэвч бүгдэд нэг ижил эргэлзээ бас хүлээлт байна, тэр нь уран олборлолт үнэхээр аюулгүй юу?
Улаанбаатарт энэ талаар маргалддаг хүмүүс олон. Харин Улаанбадрахад амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ зөвхөн маргах сэдэв биш. Уудаг ус, малын бэлчээр гээд өдөр тутмын амьдралынх нь асуудал. Тиймээс дэлгүүрийн үүдэн дэх хэлэлцүүлгийн үеэр дурдагдсан яриаг баримтаар шалгая.