УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2026.06.25/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхидалттай тэмцэх үндсэн арга гэж үзэж байна. Хуулийн төсөлд татварыг нэмэгдүүлэх ямар зохицуулалт тусгасан бэ Энэ дээр томоохон бодлого гаргахгүй бол Тамхины хяналтын тухай хууль олон жил яригдсан ч шийдэгддэггүй. Электрон амхитай холбоотой ямар зохицуулалт тусгасан бэ?
Хуулийн төсөл өргөн барьснаас хойш санаачлагч руу маш их дайрч байна. Мушгин гуйвуулж хамрын тамхийг хорих гэж байна гэсэн хөөрөгний зурагтай суртал ухуулгыг нийгмийн сүлжээгээр явуулж, хуулийн төсөл өргөн барьсан алгын чинээ эмэгтэй рүү сүрэглэн дайрч байна
Үүнийг эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс л хийж байгаа байх. Тэр нөхдүүдэд ашиг л хэрэгтэй, Монголын хүүхэд залуусын ирээдүй ямар ч хамаагүй. Тиймээс төр бодлогоо гаргах хэрэгтэй. Электрон тамхины хайрцаг сав дээр анхааруулга зураг тавихыг төсөлд тусгасан уу?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хуулийн төслийн гол зорилго нь өсвөр насны хүүхэд, залуусыг никотины хамааралтай бүтээгдэхүүнд донтох эрсдэлийг бууруулах үндсэн агуулгатай. Тамхин бүтээгдэхүүний амт, үнэр, үзэмж зэргээр хүүхэд, залуус сонирхож дурлах маркетинг хийж байгааг дэлхий дахинд анхааруулсаар байгаа. Тиймээс ажлын хэсэгт хэдийгээр 100 хувь санал нийлээгүй ч гэсэн амт, үнэрийг хорих зохицуулалт орсон. Ялангуяа электрон тамхинд агуулагдах шоколад, кола, жимс зэрэг амттай бүтээгдэхүүнийг хориглох заалтыг төсөлд тусгаж, байнгын хорооны хурлаар энэ санал дэмжигдсэн. Мөн гааны амтыг бүх төрлийн тамхинаас хасах тухай санал дэмжигдсэн.
Тамхины хэрэглээг бууруулах хоёр дахь гол зохицуулалт нь татварын бодлого. Онцгой албан татварын тухай хуулиар тамхины нийгэм, эдийн засгийн нөлөөллийг судлаад, ойрын 5 жилд тамхины татварын хэмжээг 60 хувьд хүргэх зорилт тавьсан. Никотин агуулсан бүх төрлийн тамхийг агуулга болон өртөгт нь үндэслэн онцгой албан татвар ногдуулах зохицуулалт тусгасан.
Хуулийн төсөлд бүх тамхин бүтээгдэхүүний гаалийн татварыг 30 хувь байхаар тусгасан. Тамхин бүтээгдэхүүнээс гадна дагалдах хэрэгсэл гэж бий. Никотин агуулаагүй дагалдах хэрэгслээс онцгой албан татвар авахгүй. Харин хуучин электрон бараатай ижил татвартай байсан бол гаалийн татварыг нэмж, 30 хувь болгохоор тусгасан.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, Хуулийн төслийг дэмжиж байна. Үнэр, амтыг хязгаарлахаас гадна бүр хорьчихвол яасан юм бэ. Үнэр амтгүй ч гэсэн үр хүүхдээ электрон тамхи татаасай гэж боддог нэг ч эцэг, эх байхгүй байх.
Танилцуулгаас харахад 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн байна. 4300 орчим иргэн тамхины улмаас нас барж байна гэсэн байна, энэ бол айхтар мэдээ. Энэ хорт зуршил бол ирээдүйг маш өндөр хувиар мөхөөж байна.
Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд хорт зуршилд автах магадлал хэр өндөр байдаг вэ, судалгаа байна уу. Орос, Тайланд зэрэг улсад тамхийг тусгай саванд хүний сонирхол татахааргүй зэгэл саарал өнгийн савлагаатайгаар худалдаалдаг юм билээ. Энэ бол шинэ хэрэглэгч сонголт хийх боломжийг хязгаарлаж буй хэрэг. Тэгэхээр та бүхэн шинэ хэрэглэгчийг нэмэгдүүлэхгүй байх хөшүүргийг төсөлд хэрхэн тусгасан бэ?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Үнэр, амтыг хорихоор төсөлд тусгасан. Гишүүдийн саналаар энэ зохицуулалт дэмжигдэх, эсэх нь шийдэгдэнэ. Утаатай, утаагүй ямар ч тамхи никотин агуулдаг учир бага , өсвөр насандаа татах нь донтол үүсэх хамгийн том эрсдэл гэж үздэг. Энэ бол маргаангүйгээр нотлогдсон.
Хяналтын хуулийн зорилго бол өсвөр үеийнхнийг никотины хамаарлаас сэргийлэх зорилготой. Тамхийг худалдааны байгууллагад ил тавьж борлуулахыг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгасан. Татварыг нэмэх нь хэрэглэх боломжийг хязгаарладаг нотлогдсон сайн арга байдаг. Монгол Улс энэ чиглэл рүү орох Тамхины хяналтын хуультай болохыг зорьж байна.
Д.Пүрэвдаваа, Казахстан улс энэ талаар арга хэмжээ авсан. Электрон тамхи зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх зуршлыг бий болгох гэж химийн аргыг ашиглаж байна. Үүн дээр төр хяналт тавьж чадахгүй. Хар тамхины төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах өндөр эрсдэлтэй гэж үзээд vape-г бүрэн хорьсон юм билээ.
Тэгэхээр vape-р дамжин Монгол Улсад хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис орж ирэхгүй гэсэн баталгаа байна уу?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Та чухал сэдэв хөндөж байна. Vape-г цэнэглэдэг тохиолдолд задгай систем гэж нэрлэж байгаа. Задгай систем учир дотор нь юу ч хольж болох эрсдэлтэй. Тэр утгаар мансууруулах нөлөөт бодис хольж, тэрийг татаад явбал ялгах аргагүй. Тиймээс Монгол Улсад задгай систем буюу цэнэглэдэг тамхин бүтээгдэхүүн хориглож байгаа гэв.