gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатарын тээврийн салбарын мастер төлөвлөгөөнд 2.7 тэрбум вон зарцуулна

Б.Эрдэнэчимэг
Нийслэл
2026-06-25
Twitter logo

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзав.  

Улаанбаатар хотын зам, тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны “Хөгжлийн албан ёсны тусламж” (ODA)-ийн хүрээнд, 2.7 тэрбум воны буцалтгүй тусламж олгоно. Энэ төслийн “Хэлэлцээрийн протокол”-д талууд гарын үсэг зурлаа. Төсөл нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд ирэх оны тавдугаар сар хүртэл хэрэгжих юм.

2.7 тэрбум вон нь өнөөдрийн ханшаар 6.2 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. 

Буцалтгүй тусламжийн хүрээнд БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI) болон холбогдох байгууллагуудын консорциум Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төслийг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зөвшилцөл, харилцан ойлголцлын үндсэн дээр үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжил, төлөвлөлтийн салшгүй хэсэг болох зам, тээврийн салбарын хөгжлийн чиг хандлага, сүлжээ төлөвлөлт, бодлого, арга хэмжээг тодорхойлсон стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.

Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа дараах асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат онцоллоо. Үүнд:

  • Зам, тээврийн салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн шийдлүүдийг өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, бодитоор хэрэгжихүйц байдлаар боловсруулах;
  • БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны “Хөгжлийн албан ёсны тусламж” (ODA)-ийн хүрээнд хэрэгжих, 2.7 тэрбум воны буцалтгүй тусламж
  • Төслүүдийг ач холбогдол, үр өгөөж, хөрөнгө оруулалтын боломж, улсын болон нийслэлийн төсөв, санхүүгийн нөхцөлтэй уялдуулан эрэмбэлж, богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлох;
  • Хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлж, гол шалгуур үзүүлэлтүүдийн суурь болон зорилтот түвшинг тодорхойлох зэрэг багтана.

Төслийн менежер, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки хэлэхдээ, энэхүү мастер төлөвлөгөө нь Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн үндсэн бодлогын баримт бичиг болох учир олон талт судалгаа, шинжилгээ, тооцоололд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой шийдлүүдийг тусган боловсруулахаар ажиллаж байгааг онцоллоо.

Уулзалтад Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, тус газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Ж.Лхагвасүрэн, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки, Дон Мёнг Инженеринг Консалтинг компанийн Зам, тээвэр төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэх захирал И Вон Сок, HD корпорацийн Тээврийн хэлтсийн захирал Шим Жэ Ү, судлаач Ким Да Хён нар оролцлоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан