gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Жавзандулам: Ноос, сүүний урамшууллыг тоонд биш, чанарт суурилж олгох ёстой

Эдийн засаг
2026-06-24
Twitter logo

Дэлхийн зах зээлд хоёр бөхт тэмээний үнэ цэнэ өсөж, түүний гаралтай бүтээгдэхүүнийг цагаан алт, ундардаг баялаг гэх боллоо. Манай улсад 2025 оны мал тооллогоор хагас сая гаруй тэмээн сүргийг тоолуулжээ. Жил бүрийн зургаадугаар сарын 22-ны өдөр "Дэлхийн тэмээний өдөр" тохиодог. 

Дэлхийд нийт 42 сая орчим тэмээ байдгаас ердөө нэг сая гаруйхан нь хоёр бөхт тэмээ юм. Үүний тал буюу 500 гаруй мянга нь манай улсад бий. Ингэний сүүний кластерын гүйцэтгэх захирал Ч.Жавзандуламтай сүүний талаар ярилцлаа.

-Монголд ингэний сүүний кластерыг эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нэгдлийн үр дүн ямар шатандаа явна вэ?
-Ингэний сүүгээр үйлдвэрлэл явуулж буй гол үйлдвэрүүд, судлаачид, мэргэжлийн холбоо нийлээд "Монголын ингэний сүүний кластер"-ийг жил гаруйн өмнө байгууллаа. Энэ хугацаанд багагүй ажил хэрэгжүүлсэн.

Ингэний сүү хүний эрүүл мэндэд тустай, шим тэжээлтэй хүнс юм. Монгол тэмээнийхээ тоо толгойд түшиглэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Ботго, торомны ноосны асуудал байна. Тэмээ өсөх нь сайн ч тэмээгээ илүү ашиглах хэрэгтэй. Ингэж чадвал том боломж юм. Зөвхөн дотоодын хэрэгцээ гэлтгүй экспортын чиглэлд хөгжүүлэх боломжтой.

-Төрөөс малчдад ноос, сүүний урамшуулал олгодог. "Монголын ингэний сүүний кластер" төслийг удирдаж, судлаачаар нь ажиллаж буйн хувьд энэ бодлогын үр дүнг хэрхэн дүгнэдэг вэ? 
-ХХААХҮЯ-наас тэмээний ноосны урамшууллыг тогтвортой олгоод арав гаруй жил боллоо. Энэ нь малчдын үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушаах сонирхлыг дэмжсэн, малын түүхий эдийг дотоодод үлдээхэд үүрэг гүйцэтгэсэн зөв бодлого. 

Харин ингэний сүүний хувьд 2023 оноос эхлэн үйлдвэрийн шаардлага хангасан, ариун цэвэр, стандартын дагуу нийлүүлсэн сүүнд урамшуулал олгосон. Гэхдээ цаашид бодлогын хувьд өөрчлөх хэрэгтэй. 

Урамшууллыг тоонд буюу килограммд биш, чанарт суурилж олгох ёстой. Ноосоо нарийн ангилж, хялгасыг нь ялгасан, эрүүл ахуйн стандарт хангасан сүү нийлүүлсэн малчныг урамшуулъя. Зүгээр л бэлтгэсэн ноос, сүүнд бага урамшуулал олгодог, ялгавартай тогтолцоо руу шилжих нь зөв.

"Монголын ингэний сүүний кластер" 2022-2024 оноос хойш тогтвортой ажиллагаа явуулж байна. Малчдад стандартын дагуу түүхий эдээ бэлтгэх, эрүүл ахуйг сахих чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч, үйлдвэрүүдтэй холбогдож ажилладаг. Малчид  сургалтад хамрагдан, сэтгэлгээ нь өөрчлөгддөг.

-Ингэний сүүг олон улсад хэрхэн үнэлдэг вэ, юунд түлхүү ашиглаж байна вэ?
-Хүнснээс гадна гоо сайхан, эмийн төрлийн зүйлд их хэрэглэж байна. Зарим оронд "Pharma milk" буюу зөвхөн хүнс биш, биологийн идэвхт, өндөр үнэ цэнтэй түүхий эд  гэж үзэн хөгжүүлж байна. Сүүлийн үед Энэтхэгчүүд, Хятадууд ингэний сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж байна.

Энэ нь хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл буюу шимийн асуудал, орон нутгийн хөгжил, малчдын соёл, нийгэм гээд олон талд нөлөөтэй.

-Ингэний сүү хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
-Сүү нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, инсулинтэй төстэй уургийн бүтцийг маш өндөр тунгаар агуулдаг. Чихрийн шижинтэй хүмүүс ингэний сүүг ууж, сахарын хэмжээг бууруулан, биеийн бүтцийг тогтворжуулдаг нь эмнэлзүйн түвшинд нотлогдсон.

Олон улсын судалгааг харахад, аутизмын эмгэгтэй хүүхдүүд ингэний сүү тогтмол ууж, хүнсэндээ хэрэглэснээр тэдний зан авирын өөрчлөлтүүд, цочромтгой байдал, дотоод үрэвслүүд нь буурч, тайвширсан.

Үнээний сүүтэй харьцуулахад С амин дэмийн агууламж гурав дахин их, төмрийн агууламж арав дахин их байдаг. Мөн дархлааны уураг болох иммуноглобулин өндөр тул хүний биеийн төрөлхийн дархлааг сэргээдэг.

-Та "Ингэний сүү бол шавхагдашгүй нөөц, ундардаг баялаг" гэлээ. 
-Бид тэмээний махыг ашиглавал мал устаж болзошгүй, нэг удаа л ашиг нь гарна. Харин ингэний сүү мал амьд байх хугацаанд ундарч байдаг, шавхагдашгүй, эдийн засгийн нөөц юм. Ингээ сааснаар говийн айл өдөр бүр бэлэн мөнгөний орлоготой байна. Үнээний сүүнээс гадна ямаа, гүү, тэмээ, сарлаг, хонины сүүг ангилж, өндөр үнээр худалдаж,  сүүн бүтээгдэхүүний зах зээл хүчтэй хөгжиж болно.

Ярилцлагыг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II дамжааны оюутан О.Даваажаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан