Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байсан Г.А-д холбогдох хахууль авах, хахууль өгөх хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, түүнд 3 жилийн хорих ял оноолоо.
Тодруулбал, Г.А нь нийтийн албан тушаалтны хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн ачаа, барааг гаалийн хяналтын талбайгаар мэдүүлсэн хэмжээгээр нь татвар төлүүлж, түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 1-нээс 15-ны өдрийн хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг, чиглэл өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна.
Улмаар дээрх үйлдлийнхээ хариуд 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ.
Харин Т.Н нь албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г.А-д 10 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон байна.
Прокуророос Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авсан, Т.Н-д 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс Г.А-г нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Мөн гэмт хэргийн замаар олсон 10 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Харин Т.Н-ийг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасан, 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Эх сурвалж: УЕПГ