Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн захиргааны 74 байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоо, түүний хэрэгжилтийн түвшинд дүн шинжилгээ хийж, төлөвшлийн үнэлгээг гаргасан.
Уг ажлын үр дүнд эрсдэлийн удирдлагын бодлого, журам, төлөвлөгөөгөө батлан мөрдөж, байгууллагын үйл ажиллагаандаа эрсдэлийн удирдлагын тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлж, тогтмол хэрэгжүүлэн манлайлал үзүүлж буй төрийн байгууллагуудад талархал гардууллаа. Үүнд:
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Сангийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Иргэний нисэхийн ерөнхий газар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- Татварын ерөнхий газар
- Цагдаагийн ерөнхий газар
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
- Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
Эрсдэлийн удирдлагын тогтолцоог төрийн байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлэх нь зорилт, үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, нөөц боломжийг оновчтой хуваарилах, байгууллагын тогтвортой байдал, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах, стратегийн зорилгоо үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлж, байгууллагын соёл болгон хэвшүүлэх чиглэлээр арга зүй, зөвлөн туслах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар