АНУ-ын Цагаан ордноос АНУ болон Ираны талууд гал зогсоох санамж бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон гэдгийг мэдэгдлээ.
АНУ-ын ерөнхийлөгч Францад болсон Их долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр уг санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурсан аж.
“Харилцан ойлголцлын санамж бичиг” гэж нэрлэсэн 14 заалт бүхий энэхүү хэлэлцээрт тусгасан чухал заалтуудыг танилцуулж байна.
1. Бүх фронтод мөргөлдөөнийг зогсооно
АНУ, Иран болон тэдний холбоотнууд Ливаныг оролцуулан бүх фронтод цэргийн ажиллагааг “нэн даруй, бүрмөсөн” зогсоохоо зарлана гэжээ. АНУ-ын хувьд Хезболла бүлэглэлийн эсрэг Израилын ажиллагаа Ирантай байгуулж буй хэлэлцээрийг нурааж магадгүй гэж Трамп санаа зовж байсан юм.
Иран ч мөн Ливаны асуудлыг гал зогсоох хэлэлцээрт заавал багтаах ёстой гэж удаа дараа мэдэгдсэн.
Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээр Израил Ливанд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлбэл энэ нь “харилцан ойлголцлыг зөрчсөн хэрэг” болох бөгөөд шаардлагатай арга хэмжээ авна гэжээ.
Цаашид талууд цэргийн ажиллагаа явуулахгүй, заналхийлэхгүй, Ливаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэж тусгажээ.
2. Дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй
АНУ, Иран хоёр тус тусын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, дотоод хэрэгт нь оролцохгүй гэж баримт бичигт заажээ.
Трамп энэ оны эхээр Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр “тусламж замдаа явж байна” хэмээн жагсагчдад амлаж, Ираны хэрэгт хөндлөнгөөс оролцоно хэмээн анхааруулж байсан юм.
3. Сунгах боломжтой 60 хоног
Хоёр улс эцсийн хэлэлцээрийг “хамгийн ихдээ” 60 хоногийн дотор байгуулна гэж тохиролцсон бөгөөд шаардлагатай бол уг хугацааг харилцан зөвшилцөн сунгаж болох аж.
4. АНУ бүслэлтээ цуцална
Санамж бичиг хүчин төгөлдөр болмогц АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлтээ цуцална. Үүнийг 30 хоногийн дотор бүрэн хэрэгжүүлж дуусах ёстой аж.
Мөн эцсийн хэлэлцээр байгуулснаас хойш 30 хоногийн дотор АНУ Ираны ойр орчмоос цэргүүдээ эргүүлэн татна гэв.
5. Ормузын хоолой
Иран Ормузын хоолойгоор арилжааны хөлөг онгоцнуудыг аюулгүй, төлбөргүй нэвтрүүлэхэд хамтран ажиллана. Дайн эхэлснээс хойш энэ хоолойг Ираны талаас хааж, дэлхийн газрын тосны үнэ огцом өсөөд байв.
Урт хугацаандаа Ираны тал Оман болон бусад Персийн булангийн орнуудтай хамтран Ормузын хоолойг хянах асуудлаар илүү өргөн хүрээний хэлэлцээ хийхээр болжээ.
6. Ираны сэргээн босголтод 300 тэрбум ам.доллар
АНУ болон бүс нутгийн түншүүд Ираны сэргээн босголт, эдийн засгийн хөгжилд зориулж дор хаяж 300 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий төлөвлөгөө боловсруулна гэв. Гэхдээ АНУ өөрөө “нэг цент ч төлөх үүрэггүй” гэж албаныхан онцолжээ.
Тодруулбал Иран амлалтаа биелүүлбэл АНУ-ын зөвшөөрлөөр Арабын Нэгдсэн Эмират улс Иранд цахилгаан станц барьж болно гэж тайлбарласан байна.
7. Хориг арга хэмжээг цуцална
АНУ болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан бүх эдийн засгийн хоригийг цуцална. Гэхдээ энэ заалт хэдийгээр хэрэгжих нь тодорхойгүй байна.
8. Иран цөмийн зэвсэггүй байх
Ираны тал цөмийн зэвсэг худалдаж авахгүй, эзэмшихгүй гэж зөвшөөрчээ. Мөн одоо байгаа баяжуулсан ураны асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. АНУ үүнийг “том ялалт” гэж онцлов.
9-10. Одоогийн нөхцөл байдлыг хадгална
Ураны асуудлыг шийдэх хүртэл Ираны цөмийн хөтөлбөрийн хувьд одоогийн нөхцөл байдлыг хадгална. АНУ шинэ хориг тавихгүй, газрын тосны экспортод түр зөвшөөрөл олгоно.
11. Царцаасан хөрөнгө
Ираны царцаасан хөрөнгийг гаргах асуудал хэлэлцээний хамгийн том саадын нэг байв. Санамж бичиг хүчин төгөлдөр болмогц эдгээр хөрөнгийг бүрэн ашиглах боломжтой болгоно гэж заажээ.
12-14. Хяналт ба эцсийн хэлэлцээр
Сүүлийн заалтууд нь гэрээ хэрхэн хэрэгжихийг тодорхойлжээ. Тухайлбал АНУ, Иран санамж бичгийн хэрэгжилтийг хянах тогтолцоо бий болгоно. Дараа нь эцсийн хэлэлцээг эхлүүлнэ.
Эцсийн хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн заавал биелүүлэх тогтоолоор баталгаажуулна гэж тусгажээ.
Эх сурвалж: ВВС