Үнэт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Бадралтай хоёр жилийн дараа дахин ярилцах завшаан тохиов. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн “Бурамхан” чихэр , кофегоор дайлснаар бидний ярилцлага эхлэв.
-Миний хөрөнгө оруулсан компаниудын нэг нь “Бурамхан”. Би “Шарк Танк” нэвтрүүлэгт хөрөнгө оруулагчаар оролцож байх үед тус компани ердөө 100 м.кв талбайтай үйлдвэртэй байсан. Харин өнөөдөр зургаан объекттой, нийт 1,600 м.кв үйлдвэрлэлийн хүчин чадалтай болж өргөжсөн байна. Саяхан шинэ бүтээгдэхүүн “хоормогтой чихэр” үйлдвэрлэж эхэлсэн.
Энэ чихрээ Япон руу экспортлохоор ажиллаж байна. Тэмээний сүүгээр хийсэн чихэр гэхээр Япончууд их сонирхсон. Товчхондоо “Бурамхан” маш амжилттай яваа, би ч их бахархдаг.
-Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) үнэлгээний тайлангаа танилцуулж, 2025 оны компанийн засаглалын кодексоор тэргүүлэгч компаниудыг зарлав. Хоёр жилийн өмнө байгуулагдсан ч танай нэгдлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани нэгдүгээрт шалгарчээ. Энэ үнэлгээг хэрхэн хийдэг вэ?
-Нийт 35 компаниас “Үнэт ассет менежмент” хөрөнгийн удирдлагын компани засаглалын кодексоор өнгөрсөн онд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ жил нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Хоёрхон жилийн хугацаанд ийм амжилт үзүүлсэндээ манай хамт олон баяртай байна.
Бизнесийн үйл ажиллагаатай эн тэнцүү хэмжээнд засаглал, ил тод байдал, тэр дотроо ТУЗ-ийн үйл ажиллагаанд анхаарч ажилласны үр дүн гэж дүгнэж болно.
Компанийн засаглал нь компанийн үйл ажиллагааг чиглүүлэх, хянах тогтолцоо. Энэ ойлголтод хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон бусад оролцогч талуудын хоорондох цогц харилцаа багтдаг.
Засаглал нь товчоор бүх дүрэм, журам маш тодорхой байж, тэр нь тухайн байгууллагынхаа тогтолцоо болж, соёлд нь шингэсэн байх юм.
Эдгээр нь уг бизнес урт хугацаанд тогтвортой өсөх нөхцөл боломжтой байна уу гэдгийг баталгаажуулдаг гэж ойлгож болно. Энэ дундаа бизнесийн урт хугацааны тогтвортой байдал, өсөлтийг хангах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж байгаа, эсэхийг баталгаажуулах гол үзүүлэлт нь Засаглалын кодекс юм.
Энэ үнэлгээг хийхдээ компанийн засаглалын хэрэгжилтийг хариуцах гол субъект болох Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, гишүүдийн туршлага, чадвар, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага компанийн үйл ажиллагаанд бодлого, журмын хүрээнд туссан эсэх, бодит байдал дээр хэрэгжиж буй эсэх, мөн хөрөнгө оруулагч болон бусад оролцогч талуудын эрх ашгийг ижил түвшинд авч үзэж, үйл ажиллагаагаа явуулж чадаж байна уу, бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанарын шаардлагад нийцсэн, эсэх, мэдээллийн ил тод байдлыг хангаж байгаа эсэх гэдгийг нийт есөн зарчмын хүрээнд дүгнэдэг.
Ер нь компанийн засаглалын сайн туршлагыг хэрэгжүүлснээр тухайн компанийн үнэлгээ өсөх, өртөг багатай санхүүжилтийн эх үүсвэр татах, урт хугацаанд тогтвортой хөгжихөд ач холбогдолтой.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ТУЗ МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН АЖИЛД ОРОЛЦОХООР АСУУДАЛ ҮҮСДЭГ
-150925-146367014720260616150934.jpeg)
-Компанийн засаглалын чиглэлд ямар ажлууд хийсэн нь ТОП нэгт бичигдэхэд нөлөөлөв?
-Засаглалтай холбоотой Монголд түгээмэл ажиглагддаг зүйлс олон. Хувьцаа эзэмшигчид, ТУЗ цагтаа хуралддаг эсэх нь тодорхойгүй, үүсгэн байгуулагч буюу нэг хүний шийдвэр зонхилдог, үйл ажиллагаа, санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүд нь ил биш, хаалттай компаниуд олон.
Бид анхнаасаа л бүх үе шатандаа дотоодын болон олон улсын стандарт, дүрэм журмыг хангахыг зорьсон. ТУЗ-ийн хараат бус гишүүдээ сонгохдоо зөвхөн салбарын туршлага бус олон улсын түвшний боловсрол, мэргэжлийн ур чадварыг харгалзсан юм.
Өнгөрсөн жилийн хугацаанд мэдээллийн ил тод байдлаа илүү сайжруулж, ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланд засаглалын кодексийн талаар төлөвлөгөө, хэрэгжилтээ нарийн тусгаж, холбогдох бодлого, журмуудаа сайжруулан, олон улсын үнэлгээний байгууллагаар үйл ажиллагаагаа үнэлүүлж, ISO27001:2022, ISO9001:2015 стандартуудыг ханган, мэдээллийн аюулгүй байдлыг, чанарын стандартуудыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд дундаа анхдагч болсон зэрэг нь эерэг нөлөө үзүүллээ.
-Компанийн засаглал яагаад ийм чухал гэж?
-Түрүүн хэлсэнчлэн хувьцаа эзэмшигч бүх асуудлыг шийдэх нь түгээмэл байна. Хувьцаа эзэмшигч, ТУЗ нь менежментийн багийн ажилд оролцохоор асуудал үүсдэг. Ийм засаглалтай компанид Харвард төгссөн хэдэн зуун хүн ажиллуулаад ч нэмэргүй. Шийдвэр гаргалт нэг хүнээс хамаарч болохгүй.
Ямар асуудлыг, аль хүрээнд, хаана очоод, яаж шийдэх нь дүрэм журмын дагуу биш бол ойлгомжгүй байдал үүсдэг. Засаглал нь товчоор бүх дүрэм, журам маш тодорхой байж, тэр нь тухайн байгууллагынхаа тогтолцоо болж соёлд нь шингэсэн байхыг хэлэх юм.
Засаглал муу бол ажилтнуудын оролцоо, идэвх санаачилга, бүтээмж буурдаг. Бусдын дуу хоолойг, оролцоог хангахгүйгээр шийдвэр гаргавал байгууллагын өсөлт хөгжлийг хойш татдаг, их хортой. Тэгэхээр засаглал маш чухал. Том группууд яаж олон жилийн турш амжилттай оршин тогтноод байна вэ?
Гүйцэтгэх удирдлага нь, менежментийн баг нь солигдсон ч, хувьцаа эзэмшигч нь үйл ажиллагаанд нь оролцохоо больсон ч сайн засаглалтай компаниуд хэзээ ч ганхдаггүй. Үйл ажиллагаа нь тасардаггүй. Засаглал зөвхөн шаардлага биш, урт хугацааны өсөлтийн үндэс.
Үнэт санхүүгийн нэгдэл банк бусын зах зээлд 150 мянга, үнэт цаасны зах зээлд арван мянга орчим харилцагчтай болж, нэгдлийн хэмжээнд 150 тэрбум төгрөгийн актив удирдаж байна.
-Гэвч дийлэнх ААН ашгийг нэгдүгээрт, засаглалыг хоёрдугаарт тавьдаг.
-Ашиг тодорхой хэмжээнд чухал ч ашгийг яаж бий болгох вэ гэдэг хамгийн чухал. Сайн үйл ажиллагаа, сайн процессоор ашиг олно. Үүнийг нөгөө л засаглал удирддаг. Засаглал сайн байгууллага урт хугацаанд тогтвортойгоор өснө. Ашиг бага ч сайн засаглалтай байгууллага хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг.
Засаглалаар дамжин ажилтнуудын нь мэдлэг, боловсрол бүтээмж болж хувиран, компани өгөөж хүртэнэ. Эндээс харвал бизнест засаглалын нөлөө маш их.
-Өнгөрсөн хоёр жилд та бүхэн ямар ажлууд амжуулав?
-Эргээд харахад маш завгүй өнгөрсөн байна. Хоёр жилийн өмнө бид стратеги, зорилго зорилт, группийн бүтэц, ямар үнэт зүйлтэй, өнгө төрхтэй санхүүгийн нэгдэл болохоо тодорхойлсон. Стратегийн эхний үе шатаа амжилттай хэрэгжүүлж, төлөвлөсөн ажлуудаа амжилттай дуусган, зах зээл дэх байр сууриа бататгаж чадсан байна. Энэ хугацаанд:
- Санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх боломжтой бүх чиглэлд биелүүлэх ёстой шаардлагуудыг бүрэн хангаж, тусгай зөвшөөрлүүдээ авлаа.
- Үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ёстой олон улсын стандартуудыг хангаж, гурван охин компанидаа дөрвөн стандартын гэрчилгээ авлаа.
- Группийн хэмжээнд мэдээллийн технологийн дэд бүтцээ үүсгэв.
- “Үнэт кредит ББСБ”-ын үйл ажиллагаа жигдэрч, зээлжих зэрэглэлийн үнэлгээг олон улсын “MFR” компаниар хийлгэн ВВ+ буюу тогтвортой үнэлгээ авлаа.
- "Үнэт солюшн" мэдээллийн технологийн компани маань 2024 оны эцэс гэхэд эхний бүтээгдэхүүнээ гаргасан бол 2025 онд Valu Up финтек үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.
- “Үнэт сэкюритис ҮЦК” байгуулж, харилцагчдад дижитал хэлбэрээр бүтээгдэхүүнээ хүргэж эхэллээ.
- Австрали улсад салбар компаниа байгууллаа.
Монголын хамгийн анхны Apple pay, Google pay-тэй холбогдсон банк бус санхүүгийн байгууллага боллоо. Зөвхөн цөөн хэдэн арилжааны банк Apple pay-тэй холбогдсон. Тэдний араас түүчээлж Apple pay-тэй холбон, Mastercard virtual card-ыг хэрэглэгчдэд санал болгов. Google pay Монголд нэвтрэхэд бид зэрэг нэвтрүүлж чадсан.
Одоо “Valu Up” аппликэйшний хэрэглэгчид Apple Pay, Google Pay-ээр дотоодод, олон улсад төлбөр тооцоогоо ямар ч шимтгэлгүй хийж байна. Зөвлөх үйлчилгээний “Үнэт зөвлөх” компани маань томоохон харилцагчдаас ирсэн хүсэлтийн дагуу маш өндөр өртөгтэй, 600 км урт, хүнд даацын авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах захилга авч ажиллав.
НҮБ, Дэлхийн банкны хэд хэдэн ажлыг ч амжилттай гүйцэтгэлээ. Дэлхийн хоёр дахь том зөвлөх үйлчилгээний компани болох Америкийн “Бостон консалтинг групп”-тэй санхүүгийн загварчлалын шийдэл дээр мэдээллээр ханган хамтран ажиллалаа.
2025 оноос хойш л гэхэд “Оюутолгой”-н дэргэдэх Хурдасгуур сантай урт хугацааны менежментийн зөвлөхийн гэрээ байгуулж, Ханбогд сумыг хөгжүүлэх төслүүдэд менежментийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ оноос Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих банкны салбарын “Тэрбум Мод Сан”-гийн үйл ажиллагааг бид олон улсын итгэлцлийн сангийн стандартад нийцүүлэх, нэмэлтээр орлогын загвар нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-151002-155433082920260616151009.jpeg)
Үнэт санхүүгийн нэгдлийн бас нэгэн охин компани бол “Үнэт инновэйшнс” дата удирдлагын компани. Манай захирлууд дунджаар 14 жил банк санхүүгийн салбарт ажилласан банкирууд. Бид ирээдүйн таамаглалыг олон жил хийсэн. Энэ туршлагадаа үндэслэн “Үнэт инновэйшн” дата удирдлагын компаниа байгуулсан.
Монголын терминал үүсгэхээр зорьж байна. Үүний хүрээнд зургаан систем хөгжүүллээ. Дэлхийн 30 гаруй улсын 500 орчим төрлийн өгөгдлийг 24 цагаар, тасралтгүй боловсруулдаг.
Орчин үеийн бизнесүүд бүтээгдэхүүнээр биш мэдээллээр өрсөлдөх болсон. Хэн датаг зөв ашиглаж чадна, тэр байгууллага ирээдүйд давуу байр суурь эзэлнэ.
Энэ систем нийгмийн сүлжээнүүдэд мэдээллийг автоматаар түгээдэг. Систем хүний оролцоогүйгээр бүх датаг боловсруулан, сан үүсгэж түгээдэг. Цаашлаад дүгнэлт, ирээдүйн таамаглалаа гаргаж байна. Товчоор бол зөвхөн мэдээлэл цуглуулаад зогсохгүй, дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргалтад ашиглах боломжтой мэдээлэл болгон хувиргадаг.
Өнгөрсөн онд Премиум групп анхны хэрэглэгчээр нэгдсэн бол өнөөдөр MCS, Монос, Монполимет, Очир-Ундраа, И-Март, Мандал Ресурс, Бодь Даатгал, Инвескор Капитал зэрэг Монголын тэргүүлэх компаниудын удирдлагууд энэ системийг ашиглаж байна. Орчин үеийн бизнесүүд бүтээгдэхүүнээр биш мэдээллээр өрсөлдөх болсон.
Хэн датаг зөв ашиглаж чадна, тэр байгууллага ирээдүйд давуу байр суурь эзэлнэ.
Бид өнөөдрийн байдлаар хувийн хөрөнгө оруулалтын таван санг үүсгэн удирдаж байна. Бид хаалттай, сайн компаниудад хөрөнгө оруулж, удирдахаас гадна хөрвөх чадвар өндөртэй бонд, олон улсын индексүүдэд хөрөнгө оруулдаг. Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ “Үнэт ассет менежмент” хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын сангууд байгуулж удирддаг юм. Тухайлбал,
- Unet private equity хувийн хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулан экүити хөрөнгө оруулалт хийж, бизнесүүдийг бодитой дэмжин ажиллаж байна.
- “Үнэт өв” хуримтлалын санд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авлаа. Хоёр том групп 2300 ажилтныхаа ирээдүйн тэтгэврийн санг биднээр удирдуулж байна. Энэ сан ажилтнууд хуримтлалтай болох, байгууллага ажилтнуудынхаа төлөө тодорхой хэмжээний хариуцлага хүлээх, эргээд ажилтнууд урт хугацаанд тогтвортой ажиллах давуу талыг авчирдаг.
- “Үнэт венчурс” хувийн сан орчим нийгэмд нөлөө үзүүлэхүйц ЖДҮ-ийг дэмжих зорилготой. Санхүүжилт, менежментийн туршлагаас шалтгаалж үйл ажиллагаагаа хангалттай сайжруулж чадахгүй байгаа ААН-үүдийг дэмжинэ.
- “Үнэт рийл эстэйт” хувийн сангаараа дамжуулан хөрөнгө оруулагчдад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг өгөөжийг хүртээх зорилготой ажиллаж байна.
- “Үнэт хөгжлийн сан”-г өнгөрсөн онд байгуулсан. Байгальд ээлтэй, цэвэр усны хэрэглээг багасгах, хүүхдийн боловсролыг дэмжих гэх мэт тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн хариуцлагын хүрээнд, ашгийн бус сан байгуулсан.
Мэдээж технологийн шийдэлд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээ дурдмаар байна. Unet SC аппликэйшн-д суурилж арилжаа хийх боломжийг хэрэглэгчдэд олголоо. Брокер руу очих шаардлагагүйгээр данс нээж, арилжаа хийж, хүүхдэдээ данс нээж болно. Meta, Nvidia гэх мэт гаднын компанийн хувьцааг ч худалдаж авах боломжтой.
Харин Valu Up аппликэйшн нь хэрэглээний зээл, хадгаламж, даатгалын үйлчилгээ, лояалти оноотой, олон улсын төлбөрийн Мастеркарт виртуал карттай, Apple pay, Google pay-тэй холбогдсон, санхүүгийн аппликэйшн боллоо.
Дүгнээд харвал бид 2026 он гэхэд хэрэгжүүлэхээр зорьсон “Хамтын үнэ цэн” буюу багаараа үнэ цэн бүтээх зорилгодоо хүрсэн. Байшингийнхаа суурийг барьчихлаа. Одоо байшингаа барих буюу өсөлт үзүүлэх үе бидний өмнө ирлээ. Бидний дараагийн стратеги “Хамтын өсөлт”.
Манай эрхэм зорилго өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцах юм. Бизнесийн энэ соёлыг бий болгох зорилготой.
-Танай нэгдэл санхүүгийн салбарт ямар ялгарал бий болгож, ямар хувь нэмэр оруулав?
-Бид засаглал, соёл, туршлага, өгөөж, эрсдэлийн хамгийн бага түвшингээр ялгарлаа. Олон улсын нөү-хауг нэвтрүүлсэн нэгдэл байгуулахыг анхнаасаа зорьсон. Энэ дагуу үе шаттайгаар ажиллаж байна. Үүний илрэл нь бид СЗХ-ноос өндөр үнэлгээ авч, олон улсын стандартуудыг нутагшуулж чадлаа.
Дэлхийн хамгийн том төлбөр тооцооны гурван шийдлийг хийхэд оролцлоо. Дэлхийн тэргүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй болон Дэлхийн банк, НҮБ-ын итгэлийг даан, хамтарч ажиллалаа. Монгол компани ингэж ажиллаж чаддаг гэдгийг харуулах нь бидний гол зорилго. Мөр зэрэгцэн ажиллаж буй байгууллагуудад ийм боломжууд байгааг харууллаа.

-Танай салбарын өрсөлдөөний орчин хэрхэн өөрчлөгдөв? Шинэ компаниуд байгуулагдсаар байна.
-Санхүүгийн олон байгууллага үүссэнд би хэзээ ч шүүмжлэлтэй хандаж байгаагүй. Тэднийг өрсөлдөгч гэж хардаггүй. Олон компани байснаар хэрэглэгчдэд ашигтай. Санхүүгийн хүртээмж нэмэгдэн, сонголт бий болж, өртөг буурч, үйлчилгээ сайжирна. Өрсөлдөөний орчин ширүүсэх нь биднийг илүү хурцална. Илүү хичээж ажиллах шаардлага үүснэ.
Би өрсөлдөөнийг боломж гэж хардаг.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ ӨНДӨР БАЙЛГАХЫГ БИД ХҮСДЭГГҮЙ, ХАРИН Ч БУУРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
-151103-78920255220260616151109.jpeg)
-Монголбанк өр орлогын харьцааг 55/45 болгосон нь танай үйл ажиллагаанд яаж нөлөөлөв?
-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо инфляцыг тогтоон барихын тулд мөнгөний хатуу бодлого баримталж байна. Эдийн засгийг илүү хүнд байдалд оруулахгүйн тулд хязгаарлаж байна. Эдгээрийн нэг нь өр-орлогын харьцааг чангатгах байв. Машины гэх мэт хэрэглээний зээлийн хугацааг богиносгох, эх үүсвэр татах боломжийг хязгаарлалаа.
Банк, ББСБ-ууд эдийн засгийн тэлэлтийг дэмждэг, санхүүжилт олгодог том урсгал юм. Энэ нь хоёр зүйлээр эдийн засагт нөлөөлөх ёстой. Хэрэв бид ажлын байр нэмж, үйлдвэр барин, бүтээмжийг нэмэх замаар инфляц үүсгэсэн бол энэ нь сайн инфляц. Нөгөө нь хэрэглээг дэмжсэн инфляц юм.
Бид гар утас, машин, зурагт авч байна. Энэ нь бүтээмжгүйгээр, эдийн засгийн өсөлтгүйгээр инфляцыг хөөргөдөг. Үүний тунг тааруулах ёстой ч иргэдийн зээлийг хумилаа. Тэгсэн хэрнээ төсвийн зардлаа нэмж, мөнгөний нийлүүлэлтийг өсгөн, инфляцад нөлөөлдөг. Уг нь төсвөө хянаж, ажлын байрыг нэмж, иргэдийг, бизнесийнхнийг орлоготой болгоход анхаарах нь зөв.
Банкууд, ББСБ-ууд инфляц өдөөлөө, та нар зогс гэсэн ч төр өөрөө төсвөө танадаггүй. Ер нь бидний зорилго бол иргэдийг өрийн дарамтад оруулах, хэт их зээлтэй байлгах биш юм. Зээлийн хүүг өндөр байлгахыг ч бид хүсдэггүй.
Харин ч зээлийн хүүг бага байлгахыг хүсдэг. Өндөр хүүтэй тул өндөр ашиг оллоо гэж хүмүүс боддог. Ерөөсөө тодорхой хувийн маржин л байдаг. Эх үүсвэрийн, үйл ажиллагааны зардал, ашгаа нэмээд хүү тогтдог. Бид 0.5-1 хувийн ашиг авахаар зорьсон бол тэрийгээ л хадгалдаг. Учир нь зээлийн хүү бага байх тусам эрсдэл багатай, хүн дарамтгүйгээр төлнө.
Бид эрсдэлтэй зээлдэгчтэй байх, муу зээлтэй байхыг хүсдэггүй тул өр орлогын харьцааг өөрчилсөн нь зөв. Бид энэ шийдвэрээс алдагдал хүлээгээгүй.
Хөрөнгийн биржид ганц ч шинэ компани IPO хийсэнгүй. Авто машины борлуулалт удааширч, худалдаа, үйлчилгээний салбарынхан хүндрэлтэй нүүр тулав.
-Ирэх онуудын эдийн засгийн байдал амаргүй байхаар байна. Инфляц 10 хувьд хүрч, Төвбанк бодлогын хүүг 12 хувиас бууруулахгүй гэв. Зээлийн хүү буурахгүй нь. Энэ нь танай салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
Мөнгөний хатуу бодлого хоёр жил үргэлжиллээ. Бодлогын хүүг бууруулах ямар ч орон зай байхгүй. Зээл олголтыг хязгаарлаж, мөнгөний нийлүүлэлтийг бууруулсан нь бидэнд сөргөөр нөлөөлсөн. Иргэдийн орлого буурч, ААН-үүд хаагдах нь сайн зүйл биш. Хөрөнгийн биржид ганц ч шинэ компани IPO хийсэнгүй.
Авто машины борлуулалт удааширч, худалдаа, үйлчилгээний салбарынхан хүндрэлтэй нүүр тулав.
Гэхдээ үүнийг бид удирдаж болно. Удирдахгүй байгаад би шүүмжлэлтэй ханддаг. Инфляцыг тогтоохын тулд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг боомилсон атлаа нөгөө оролцогч талдаа буюу төрд арга хэмжээ аваагүй. Төсвийн зардал 35 их наяд төгрөгт хүрч, өссөөр байна. Жил бүр төсвөө тодотгодог.
СОНГУУЛИЙН ӨМНӨ ТӨСВИЙН ЗАРДАЛ АСАР ИХ ӨСДӨГ ЖИШИГ БИЙ. БҮҮ ДАВТААСАЙ

Хүмүүсийн цалин орлогын өсөлт мөн зардлын өсөлтөөс бага. Улс эдийн засагт оруулж буй мөнгөө хязгаарлахгүй бол эдийн засаг унана. Илүү хүнд байдалд орж, цаашлаад тодорхойгүй байдал үүсэж, гацах эрсдэлтэй. Ирэх жилүүдэд төр засаг төсвийн зардлаа хатуу барихыг хүсмээр байна. ААН-үүд дандаа асуудлыг үүрч, инфляцын буруутан болсоор байх уу?
Инфляц мэдээж байх л зүйл. Гол нь хэмжээндээ л байх нь зөв. Бүтээмжээс үүдсэн бол өөр гэдгийг түрүүн дурдсан даа. Гэтэл төр хэрэглээг, зардлыг дэмжээд байна. Эдийн засгийн 50-60 хувийг төрийн өмчит комданиуд бүрдүүлж байгаа нь буруу. Өнөөдөр махны үнэ хэд хүрэв? Бага орлоготой иргэд, ахмадуудад энэ шийдвэр илүү хүнд туссан. Энэ нь эдийн засгийн буруу шийдвэрийн үр дагавар.
Геополитикийн асуудал мөн бидэнд нөлөөлнө. Ормузын хоолойн дайны улмаас олон оронд шатахууны хомстол нүүрлэв. Ормузын хоолойгоор газрын тосноос гадна бордоо, тэсэлгээний материал тээвэрлэдгийг ярихгүй байна. Газар тариалан, уул уурхайд нөлөөлнө.
Бид импортоос хараат тул хятад, америкийн барааны үнэ өсөхөд бид яаж ч чадахгүй. Эдгээр улсад барааны үнэ 20-40 хувиар өсөв. Татварын бодлогоор цохилтыг бууруулах л арга бий. Харин эрэлтээс үүдсэн инфляцыг бид хянах боломжтой. Мах, хүнс, дотоодын бараа, үйлчилгээний үнээ удирдаж болно. Энэ бол гаднын шоок биш.
Ирэх хоёр жилд дараалан сонгууль болж, популист амлалтууд, хөтөлбөрүүд цуварна. Эдгээр нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Сонгуулийн өмнө төсвийн зардал асар их өсдөг жишиг бий. Бүү давтаасай.
-Та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлууд хийв?
-Бизнесийн хувьд тогтворжиж, ашиг орлоготой болж, өөрийн хөрөнгөтэй, мөнгөтэй болохоороо л нийгэмд анхаарна гэвэл буруу. Үнэт санхүүгийн нэгдлийг бид байгуулж байхдаа зөвхөн ашиг олох зорилго тавиагүй. Нийгэмд бага ч гэсэн тустай зүйл хийхээр ажилласан. Өнгөрсөн онд нэг тэрбум төгрөгийн татвар төллөө.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн номын санг засаж тохижууллаа. Сонгодог урлагт (балет), санхүүгийн боловсролын сэдвээр контент бүтээгчдэд дэмжлэг үзүүлэв. Сүүлийн үед залуучуудын дунд хар тамхины хэрэглээ ихэссэн талаар их мэдээлж байна. Би үүнд их санаа зовж, болгоомжилдог. Бидний үед ийм аюул байсангүй.
Хүүхдүүд, залуусыг энэ мэт эрсдэлээс хол байлгахад спорт тусална. Иймд бид сагсны шинэ, залуу багийг ивээн тэтгэн ажиллаж эхлээд байна.