Өмнөд Солонгос дахь Старбаксын бүх салбар ирэх долоо хоногт эрт хааж, ажилтнуудаа түүхийн сургалтад хамруулахаар болжээ.
Энэ нь өнгөрсөн сард гаргасан сурталчилгааны алдаатай холбоотой шийдвэр юм.
Тодруулбал өнгөрсөн сард тус компани "Tank Day" нэртэй кофены аяганы сурталчилгааг хийсэн бөгөөд энэ нь 1980 оны Гванжугийн тэмцэл болсон ойн өдөртэй давхацсан.
Олон хүн уг нэршил нь 1980 оны тавдугаар сард ардчиллыг дэмжиж байсан жагсагчдыг цэргийн хүч болон танк ашиглан дарж байсан эмгэнэлт үйл явдлыг санагдуулж байна хэмээн шүүмжилсэн.
Үүний улмаас Өмнөд Солонгос дахь Старбаксын захирал ажлаасаа огцорч, толгой Шинсэгэ групп, АНУ дахь төв салбар нь хүртэл олон нийтээс уучлал гуйсан юм.
Улмаар ирэх даваа гарагт бүх салбар нь 15 цагт хаалгаа барьж, ажилтнуудыг түүхийн сургалтад хамруулах юм байна.
Харин толгой Шинсэгэ группийн ерөнхийлөгч болон салбар 50 орчим компанийн удирдлагууд лхагва гарагт энэ сургалтад хамрагдах аж.
Сургалт нь түүхийн ухамсар болон нийгмийн мэдрэмж гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд их сургуулийн Түүх, Социологийн тэнхимийн профессорууд заана гэв.
Эх сурвалж: ВВС