Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) Монгол Улстай хамтын ажиллагаагаа эхлүүлсний 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсад НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газар байгуулагдсанаас хойш тус байгууллага тогтвортой хөгжил, хүний хөгжил, байгаль орчны хамгаалал, сайн засаглал, ядуурлыг бууруулах, жендерийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон хөгжлийн түншүүдтэй нягт хамтран ажиллаж ирсэн билээ.
Ойн хүрээнд зохион байгуулж буй “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ирээдүйд: Түншлэлийн ирээдүйн чиглэл, хүлээлт” сэдэвт арга хэмжээ өнөөдөр /2026.06.15/ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсад суугаа элчин сайд нар, дипломат албаныхнаас гадна орон нутгаас ирсэн зочид төлөөлөгчид оролцлоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын Засгийн газар болон салбарын байгууллагуудын нэрийн өмнөөс НҮБХХ-д баяр хүргэж, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ НҮБХХ нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад ардчилсан засаглал, институтийн хөгжил, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр тууштай хамтран ажиллаж ирснийг онцоллоо. Мөн харилцан итгэлцэл, үр дүнд суурилсан түншлэл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж байгааг цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн байгаль орчны салбарт талууд биологийн олон янз байдлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, газрын тогтвортой менежментийг төлөвшүүлэх, ногоон санхүүжилт болон хотын ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, үндэсний болон орон нутгийн түвшний чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.
Мөн Монгол Улсын тогтвортой хөгжил, хүний хөгжил, байгаль орчны хамгаалал, сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжих чиглэлээрх хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, харилцан итгэлцэл, үр дүнтэй түншлэлд тулгуурлан шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого, салбар хоорондын ялдаа холбоог бэхжүүлж, чадавхжуулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, байгаль орчны тогтвортой менежментийг төлөвшүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, ногоон болон дижитал шилжилтийг дэмжих чиглэлээр үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал түнш хэвээр байхаа илэрхийллээ.