Сүхбаатарын талбайд Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ.
Салбарын үйл ажиллагааг иргэдэд ил тод танилцуулах, санал гомдлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх нь нээлттэй хаалганы өдөрлөгийн зорилго юм. Мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг салбарын удирдлагууд хүлээн авч, тулгамдсан зарим асуудлыг шуурхай шийдвэрлэж байна.
Зам, тээврийн салбар нь улс орны эдийн засаг, бүтээн байгуулалт, худалдаа, аялал жуулчлалыг холбогч, стратегийн гол тулгуур юм. Иргэд дараах үйлчилгээнүүдийг газар дээр нь авах боломжийг бүрдүүлжээ. Үүнд:
Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт: Шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар олгох, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл авах, тээврийн хэрэгслийн лавлагаа болон хасалт бүртгэл.
Жолоодох эрх, тасалбар: Мэргэшсэн жолоочийн шалгалт, зөвлөгөө, ачаа болон зорчигч тээврийн нэгдсэн мэдээлэл, цахим тасалбарын системийн танилцуулга.
Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан хэлэхдээ, “Өнөөдөр чухал өдөр тохиож байна. Мөн агаарын тээврийн 70 жил, УБТЗ-ын 77 жилийн ой тус тус тохиож байна. Иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл учруулдаг зарим шаардлага, хүнд суртлыг бууруулах чиглэлд бодит өөрчлөлтүүд хийж эхлэв. Чөлөөлье санаачилгын хүрээнд илүү нээлттэй, шуурхай болохоор анхаарч байна” гэв.
Тус өдөрлөгт зам, тээврийн салбарын бодлого тодорхойлогч болон хэрэгжүүлэгч дараах гол байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Үүнд:
МИАТ ТӨХК
Улаанбаатар төмөр зам ХНН
Монголын төмөр зам ТӨХК
Тавантолгой төмөр зам ХХК
Автотээврийн Үндэсний Төв
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК
Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 17-ны лхагва гарагийг дуустал Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
Мэдээллийг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан О.Даваажаргал