Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн 10 дугаарт “Мобиком Корпораци” ХХК эрэмбэлэгдлээ.
Энэхүү шалгаруулалт нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын орлого, татвар төлөлт, ашигт ажиллагаа, хөрөнгийн хэмжээ, ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг олон үзүүлэлтээр үнэлэн тодруулдаг үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ юм.
Мобиком Корпораци нь Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг манлайлан, хэрэглэгчдэдээ илүү хүртээмжтэй, найдвартай, дэвшилтэт үйлчилгээг хүргэхийн төлөө тасралтгүй хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тус компани нь сүлжээний чанар, дижитал үйлчилгээ, финтек, контент, байгууллагын шийдэл болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах чиглэлээр олон талт бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Мөн Мобиком нь бизнесийн үйл ажиллагаагаараа дамжуулан улсын төсөвт татвар, шимтгэлийн бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ боловсрол, дижитал хүртээмж, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, өмнөх онд тус компани “Smart Education 4” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн сургуулиудын сурагчдад дижитал боловсролын орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.
ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарсан нь Мобиком Корпорацийн тогтвортой өсөлт, салбартаа үзүүлж буй манлайлал, хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн үйл ажиллагааны үр дүн юм.
Мобиком Корпораци цаашид ч Монгол Улсын дижитал шилжилт, технологийн хөгжил, хэрэглэгч төвтэй инновацыг дэмжин, илүү хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой ирээдүйг бүтээхийн төлөө ажиллаж байна.
Мобикомын ололт амжилт, хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцэж буй нийт хэрэглэгч, харилцагч, түнш байгууллага болон хамт олондоо талархал илэрхийлье.