Чингис хаан Үндэсний музейн танхимд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүндтэй зочид цугларч, соёлын салбарын нэгэн түүхэн үйл явдлын гэрч боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын анхдугаар чуулган энд албан ёсоор эхэллээ.
Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад чуулж буй нь анхны тохиолдол юм
Энэ үеэр Чингис хаан үндэсний музейн захирал дурдахдаа "Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар барьсан Чингисийн музей нь Евроазийн бүс нутагтаа хамгийн "залуудаа" ордог байж магадгүй юм. Иймд олон улс хоорондын соёл солилцоо зэргийг эрхэмлэн тавьж байна" гэлээ. Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад чуулж буй нь анхны тохиолдол бөгөөд Чингис хаан Үндэсний музей өнөөдөр Евроазийн соёлын харилцааны гол төв цэг болон хувирчээ.

Чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд, соёлын өвийн шинжээчид хүрэлцэн ирсэн байна. Олон Улсын Музейн Зөвлөл (ICOM)-өөс 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриан дор зарласан бөгөөд өнөөдрийн чуулганы уур амьсгал, хэлэлцэж буй асуудлууд нь энэхүү дэлхийн энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэх уриатай яв цав нийцэж байгаа нь танхимаас мэдрэгдэж байлаа.
Музейн удирдлагууд Чингис хаан Үндэсний музейн индэр дээрээс илтгэлээ тавьж, дараах үндсэн чиглэлүүдээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Үүнд:
• Музейн бодлого, менежментийн шинэчлэл,
• Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт,
• Дижитал музей ба инновацийн шийдлүүд,
• Музейн боловсрол, олон нийтийн маркетинг.
Энэхүү анхдугаар чуулганыг эх орондоо зохион байгуулснаар Чингис хаан Үндэсний музей олон улсын түвшинд манлайлал үзүүлж, Евроазийн музейнүүдийн хамтын ажиллагааны шинэ орон зай, шинэ гарцыг нээж өгч буйгаа баталлаа.
Зургаадугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх тус чуулганы гол хэлэлцүүлгүүд Улаанбаатарт өрнөх бөгөөд төгсгөлд нь гадны төлөөлөгчид Монголын эзэнт гүрний түүхэн нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу хийд, Уйгур болон Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёлтой биечлэн танилцах аялал хийхээр төлөвлөжээ.
Мэдээллийг бэлтгэсэн:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан О.Даваажаргал