gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын төвийн бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээг үзэглэлээ

Б.Азбаяр
Улс төр
2026-06-12
Twitter logo

Улаанбаатар хотын төвийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, 11 мянга гаруй хэрэглэгчийг тогтвортой эрчим хүчээр хангах зорилготой 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт бүхий төслийн болон зээлийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

"Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн III үе шатны хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд шинэ дэд станц болон хос кабель шугам барьж байгуулах, мөн Туул дэд станцыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.

Төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банкны 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээний хүчин чадал, найдвартай ажиллагаа сайжрах юм.

Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хорооны хэрэглэгчид, тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нэн чухал байгууллагуудын цахилгаан хангамжийн тогтвортой байдал бэхжихээр байна.

Гарын үсэг зурах ёслолд Сангийн сайд З.Мэндсайхан, "Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулиц, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны төлөөлөгчид оролцов.

Ёслолын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол, Германы хөгжлийн хамтын ажиллагаа эрчим хүч, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт үр дүнтэй хэрэгжиж ирснийг онцолж, Германы Засгийн газар болон Сэргээн босголтын зээлийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Сангийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан